Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

БНФУ-д төвтэй Жэрэс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Архангай аймгийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр шагнууллаа

ikon.mn
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

9-р сарын 26-ны өдөр CEMAATERR-II төслийн ажлын хэсгийн 4-р хуралдаан Архангай аймагт зохион байгуулагдлаа. Хуралдааны төгсгөлд Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат өнгөрсөн 4 жилийн хугацаанд Жэрэс ОУТББ-ын нэрийн өмнөөс Архангай аймгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Жэрэс ОУТББ-ын Суурин төлөөлөгчид “ХҮНДЭТ ТЭМДЭГ” гардууллаа.

Жэрэс ОУТББ нь Архангай аймагт 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа хүнсний ногооны органик аж ахуйн салбарыг хөгжүүлэх, олон нийтийн барилга байгууламжийн эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэх, орон нутгийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулсан гэж Засаг даргын орлогч В.Мөнхбат онцлов.

Тодруулбал, сүүлийн 4 жилийн хугацаанд нэг сургууль болон нэг эмнэлэгт нарны эрчмээр ажилладаг хүлэмж барьж, “Импакт” төслөөр дамжуулан ИНБ-ын эмэгтэй фермерүүдийг дэмжсээр ирсэн. Мөн CEMAATERR төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулан анхны эрчим хүчний хэмнэлттэй түр хамгаалах байр барих, иргэдийн оролцоонд суурилсан уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эмзэг байдлын үнэлгээ хийх, ард иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх аян өрнүүлэх, Архангай аймгийн олон нийтийн барилгын эрчим хүчний хэмнэлтийн суурь судалгаа хийх, орон нутаг дахь барилгын эрчим хүчний анхны 57 гэрчилгээг олгох зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд одоогоор орон нутгийн эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах чиглэлээр ажиллаж, цэцэрлэгийн дулаалгын ажлыг хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.

Жэрэс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газарт дөрвөн жил ажилласны эцэст Суурийн төлөөлөгч Биатриз Марото Изкиердо нутаг буцаж буй тул Архангай аймгийн ЗДТГ түүний хөдөлмөр, аймагт үзүүлсэн хувь нэмрийг үнэлж ийнхүү шагнал гардууллаа. Хатагтай Биатриз Марото Изкиердогийн хувьд сэтгэл нь маш их хөдөлсөн бөгөөд Жэрэсийн үйл ажиллагааг үргэлж дэмжиж, хөдөлмөрийг нь үнэлсэн явдалд Аймгийн удирдлагад талархлаа илэрхийлсэн бөгөөд тус шагнал нь өмнөх удирдлагууд болон багынхны хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг тодотголоо.

Жэрэс Олон Улсын Төрийн Бус Байгууллагын танилцуулга

1976 онд байгуулагдсан Жэрэс ОУТББ нь Европ, Африк, Ази тивд 40 гаруй жил ажиллаж буй эрчим хүч, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэшсэн төрийн бус байгууллага бөгөөд иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад хувь нэмрээ оруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах үйл ажиллагаа явуулдаг. Жэрэс ОУТББ нь Монгол Улсад 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эвлэлдэн нэгдэх, эрчим хүчийг тэнцүү хуваарилах зарчмыг баримтлан Жэрэс ТББ нь Монголын хүн амын, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхыг дээшлүүлэхэд дэмжиж ажилладаг.


Холбоо барих

Хэрэв та нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Тэргэл Эрдэнэбаяр-тай холбогдоно уу /Утас: + (976) 95007392, Имэйл: mongolia@geres.eu/

Вэб: www.geres.eu/en/our-actions/

Facebook: www.facebook.com/geresmongolia2010/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.