Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙГАЛИЙН УВДИС: ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа амьтан, ургамал, эрдсийн гаралтай байгалийн нэгдэл хэрэглэж ирсэн нь өдгөө анагаах ухааны үндэс, түүх соёлын чухал хэсэг болжээ. Хүмүүн нь ургамлыг хоол хүнс, хувцас, ахуй амьдралдаа өдөр тутам хэрэглэж ирсний зэрэгцээ аливаа өвчнийг эмчлэн илаарьшуулахад голчлон ашиглаж ирсэн байдаг. Өдгөөгөөс таван мянган гаруй жилийн тэртээ эртний Хятад, Энэтхэгт, 2500 гаруй жилийн тэртээ эртний Грек, Ром, Бага Азийн улсуудад байгалийн нэгдлээр эм тан бэлтгэж ус, шөл, сүүнд буцалгахын сацуу архинд хандалж ирсэн байдаг. Түүхэн явцад хэрэглэхэд хялбар, үр дүн, ашиг тус өндөр хандыг гэрийн нөхцөлд төрөл бүрийн орц, найрлагатайгаар бэлтгэн хэрэглэх нь түгээмэл соёл болсон байдаг. 

Орчин үед энэ уламжлал тасраагүй бөгөөд харин ч өргөн дэлгэрэх чиг хандлагатай байна. Учир нь өнөө үед хүн хэт их ачаалалтай ажилладаг болсон ба стресс нойргүйдэл ихэсжээ. Тиймээс биеийн болон оюуны хэт ачаалал, ядаргааны үед дархлаа дэмжиж биеийг тэнхрүүлэх шидтэй хандмал архийг эмчилгээний зорилгоор хэрэглэх нь өргөн дэлгэрчээ. Урьд долоогоно, бамбай, алтан гагнуур, барагшуун зэрэг цөөн төрлийн ханд байсан бол сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчид байгалийн цэвэр орцтой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх болсон юм.

Ийм бүтээгдэхүүний нэг бол манай орны эмийн ургамлын сор болсон алтан гагнуур, хунчрын хандтай, 33 градусын хандмал ундаа ажээ.

Алтан гагнуур нь бие махбодыг сэргээж, сэтгэлийг эмчилж, оюуны чадавхыг дээшлүүлэн бие, сэтгэлийг анагаах увдистай учир дэлхий дахинаа алтан үндэс хэмээн алдаршсан юм. Эрт үеэс чихрийн шижин, уушгины өвчлөл, ясны сийрэгжилт, ясны бэртэл, шархдалт, сэтгэц болон сэтгэлийн шалтгаант эмгэгүүд, зүрх судас, хоол боловсруулах замын эмгэг зэрэг олон төрлийн өвчнийг илаарьшуулахад тус ургамлыг ашиглаж ирсэн түүхтэй.

Харин хунчир нь дорнын анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг хүн орхоодойгоос эмчилгээний шинж чанараараа хувь илүү нь нотлогдсон ховор ургамал юм. Тус ургамал нь дархлаа сэргээж, чихрийн шижинг илаарьшуулж, хавдрын өсөлтийг саатуулж, биеэс хор зайлуулж, залуужуулж, үрэвслийн эсрэг антиоксидант үйлчилгээ үзүүлдэг ид шидтэй. 

Ийм л увдистай ургамлуудыг ашигт шинжийг нь алдагдуулахгүйгээр инновац шингээсэн онцгой технологи ашиглан хандмал архи бэлтгэх эртний сайхан уламжлалыг гээгдүүлэлгүйгээр бүтээсэн нь өнөөгийн цар тахалтай тулсан хүнд хэцүү үед чухал ач холбогдолтой юм.

Эртний мэргэд, бидний өвөг дээдсийн эрүүл мэндийн арвин мэдлэгт суурилан, Монгол орны эмийн ургамлын сор болсон ургамлуудыг найрлагадаа багтааж, орчин үеийн инновац ашиглан бүтээсэн эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүд зах зээлд улам олон болоосой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.