Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"ХӨСҮТ-ийн Сэхээний тасгийн таазны шохой унахад бэлэн, ажилчдын хувцас солих болон амрах өрөө нь шаардлага хангахааргүй байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт очиж, нөхцөл байдалтай танилцсан талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ХӨСҮТ-ийн цахилгаан шат ажиллахгүй байна. Сангийн сайд шийдэж өгсөн боловч тендер нь уддаг ч юм уу одоо болтол цахилгаан шат нь ажилд ороогүй. Тус эмнэлгийн 23 объект байгаа. Дээврээс нь ус их гоождог, урсгал засвар хэрэгтэй.

Сэхээний тасгийн таазны шохой нь дээрээс унахад бэлэн, ажилчдын хувцсаа сольдог, амардаг өрөө нь шаардлага хангахааргүй байгаа юм. Энэ асуудлуудыг шийдэх төсвийг улсын төсөвт суулгуулахаар ажиллана. 1986 оноос ХӨСҮТ-д засвар хийгдээгүй талаар эмч нар ярьж байна.

ЭХЭМҮТ, ХСҮТ дээр маргааш, нөгөөдөр очиж ажиллана. Энэ оны төсөвт тухайн асуудлыг шийдэх хөрөнгийг суулгаж чадахгүй бол КОВИД-19-өөр илүү олон хүнээ алдана. Нэг талаасаа тухайн эмнэлгийн удирдлагаас шалтгаалах зүйл бий.

Нөгөө талаас улс гол эмнэлэгтээ төсвөө харамлаж байна. ХӨСҮТ-д сантехникийн засварт 2.7 тэрбум, агааржуулалтыг засахад 1.7, 20 гаруй объектын засварын мөнгө нийлээд 11 тэрбум гаруй төгрөгийг бэлдэж өгсөн.

Үүнээс яг хэд нь төсөвт суусан гэдэгтэй танилцаж, анхаарч ажиллана" гэлээ.