Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоотой сайн үйлсийн төлөө хамтран ажиллаж байна

ikon.mn
2021 оны 10 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн урилгаар Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Тэргүүн Х.Батырбек ЕХХҮГСүмд айлчилж, тус сүмийн удирдлагуудтай уулзаж сүмийн цуглааны байр, итгэл үнэмшил, үйл ажиллагаатай танилцлаа. Тус 2 байгууллагын харилцаа олон жилийн өмнөөс эхтэй бөгөөд сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймагт явуулж буй хүмүүнлэгийн төслүүдээрээ дамжуулан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байгаа билээ.

Энэ удаад ЕХХҮГСүм нь өөрсдийн гишүүдийн хандив тусламжаар санхүүждэг Дэзэрэт олон Улсын Энэрэлийн Байгууллага (ДОУЭБ)-раа дамжуулан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 1-р дунд сургуулийн дотуур байранд нэн хэрэгцээ шаардлагатай байсан хүүхдийн давхар ор, хөнжил, гудас, ор хөнжлийн даавуу тус бүр 150 ширхэг, 10 ширээ, 40 сандал бүхий нийт 70 гаруй сая төгрөгийн эд зүйлсийг хандивлаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх гэрээнд Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбооны Тэргүүн Х.Батырбек болон ДОУЭБ-ын Захирал Д.Пүрэвжаргал нар гарын үсэг зурлаа. Уг гэрээ зурагдсанаар хандивын эд зүйлс Дэлүүн сумын дотуур байрны хүүхдүүдэд ирэх 7 хоногт хүрэх юм.

2018 онд Баян-Өлгий аймгийн төвд болсон үерийн гамшгийн улмаас ундны усгүй болсон ард иргэдэд 4 ширхэг гүний худгийг ЕХХҮГСүм нь гишүүдийнхээ хандив тусламжаар маш богино хугацаанд барьж өгч байсан билээ. Мөн Жаннуур хүүхдийн асрамжийн газар болон Улсын ахмадын асхамжийн газарт ЕХХҮГСүмийн гишүүд зочилж өөрсдийн бүтээсэн дулаан хөнжил бэлэглэх, Баян-Өлгий аймгийн онцгой комисст Ковидын эсрэг багц хандивлах, Толбо сумын иргэдтэй хамтран Толбо нуурын эрэг орчмыг цэвэрлэх зэргээр бидний хамтын ажиллагаа үргэлжилсээр байна.  

Шашин шүтлэг, гарал угсаа үл харгалзан сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 
 
 
 
 
 
 
 
 

 

Зураг
13 | 18 | 17 цаг