Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Засаг даргын шийдвэрийг үндэслэн олгосон газрын гэрчилгээтэй хүнийг кадастрын зураг, мэдээллийн санд бүртгэнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдөр "Цахим шилжилт-Хамтын шийдэл" нэрийн дор нээлттэй хаалганы өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд хийж, иргэдийн сонирхсон асуултад хариулан, зөвлөгөө мэдээлэл өгч байна. 

Энэхүү арга хэмжээнд мөн нийслэлийн зургаан дүүргийн Газрын алба оролцож байгаа юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Нямдаваагаас газрын маргаан үүсэх шалтгааны талаар тодруулахад "Иргэд эрхээ мэддэг боловч үүргээ сайн мэдэхгүй байна. Төрийн байгууллагаас үүргээ биелүүлнэ үү гэхэд хүлээн авахгүй байгаа нь маргааны нэг эх үүсвэр болж байна. Мөн хашааны эргэлт, цэг тэмдэгтийг зургийн дагуу тогтоолгодоггүй, гэрчилгээгээр олгосон талбайгаас хэтрүүлж хашаа барьдаг гэх зэрэг их асуудал бий" гэв.

Харин цахимд шилжсэнээр давхар газар олгосон, зөвшөөрөлгүй газрыг эзэмших, ашиглах гэх зэрэг асуудал үгүй болно гэдгийг тэрбээр мөн хэллээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн Засаг даргын шийдвэрийг үндэслэн олгосон газрын гэрчилгээтэй хүнийг кадастрын зураг, мэдээллийн санд бүртгэх юм байна.

Иргэд Egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулж газрын гэрээ, гэрчилгээ болон кадастрын зургаа хэвлэн авах боломжтойгоос гадна QR код уншуулан тухайн газраа хүчинтэй эсэх, барьцаанд тавигдсан эсэх бүх мэдээллийг харах боломжтой болсон. Уг системд хэрхэн бүртгүүлэх талаар албаны хүнээс тодруулахад "Регистрийн дугаар, өөрийн нэр дээрх утасны дугаарыг оруулж системд бүртгүүлнэ. Үүний зэрэгцээ нээлттэй эх үүсвэрүүд бий. Жишээлбэл газар зохион байгуулалтын санал өгөхийг тулд иргэд заавал эрхээр нэвтрэх шаардлагагүй" гэв.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг