“Улаанбаатар Түншлэл-2021” олон улсын үзэсгэлэн Мишээл экспо төвд дөрвөн өдрийн турш үргэлжилж, үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойн хүрээнд МҮХАҮТ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ХХААХҮЯ, ЖДҮГ хамтран 46 дахь удаагийн үзэсгэлэнг зохион байгуулсан юм.
Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нь энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго. “Улаанбаатар Түншлэл-2021” олон улсын үзэсгэлэнгийн шилдэг номинаци “Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэнд”-ээр АПУ хувьцаат компанийн нэрийн хуудас болсон Тэрэлж, Сэлэнгэ лаазтай ундаа шалгарч, зохион байгуулах хорооны хүндэт цом, өргөмжлөл хүртлээ.
Орчин цагийн Монголыг бүтээлцсэн компаниудын тэргүүн эгнээнд нь маргашгүйгээр АПУ нэрлэгдэнэ. Өнөөгийн бидний мэдэх хүнсний манлай үйлдвэр АПУ Монголын анхны экспортын бүтээгдэхүүнийг гаргаж байсныг түүх өгүүлэх. Тэгвэл “Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэнд”-ээр өргөмжлөгдсөн Тэрэлж, Сэлэнгэ лаазтай удаа нь 1981 оноос хойш худалдаалагдаж буй.
Найрлагандаа алтан гагнуур, ганга өвс, цээний үндэс, нохойн хошуу, чихэр өвс, шилмүүс зэрэг зөвхөн байгалийн гаралтай түүхий эдийн хандыг агуулсан тул амьсгалын зам болон цусны эргэлтийг сайжруулах, хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагааг дэмжих, бие махбодийг сэргээх үйлчилгээтэй гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, коронавирусийн халдварын эсрэг Сэлэнгэ хийжүүлсэн ундаа чихэр өвсний ханд агуулсан учир халаагаад уухад дархлааг дэмжих эмийн чанартай үйлчилж байгаад хэрэглэгчдийн зүгээс талархалтай хандах болсон.
Импортыг орлох, экспортын энтэй, олон улсын зах зээлдээ улсаа төлөөлөх “Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэнд” Тэрэлж, Сэлэнгэ лаазтай ундаа нь Бельгийн нийслэл Брюссельд байрлах Олон улсын чанар, стандартыг тодорхойлогч “Monde Selection” хүрээлэнгээс Gold award болон Silver award шагналыг тус тус хүртэж байсан. Тус хүрээлэн нь жил бүр дэлхийн үйлдвэрлэгчдийн хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнэлгээ хийж, шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
Үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ компанийн нэрийн хуудас Тэрэлж, Сэлэнгэ лаазтай ундаа нь Европын болон дэлхийн шингэн хүнсний зах зээлийн хамгийн өндөр чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүн гэдгийг энэхүү үйл явдал улам тодотгосон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!