Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Public Investment for the People: Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” цахим хакатоны бүртгэл эхэллээ

ikon.mn
2021 оны 10 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, хяналтад иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилго дор иргэний нийгмийн байгууллагууд болон "Стартап Монгол", "Unread"-ийн баг Дэлхийн Банктай хамтран, “Public Investment for  the People - Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” хакатоныг 10 дугаар сарын 15-17-нд зохион байгуулахаар боллоо. Тус хакатоныг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг иргэд үнэлэх, санал хүсэлтээ өгөх, чанар хүртээмжид хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангах явдал юм.

54 цагийн турш үргэлжлэх энэхүү хакатонд санхүү, технологийн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүд хуран чуулж, мэдлэг туршлагаа солилцон, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах шийдэл гаргах юм. Ингэснээр Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа иргэдэд төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загварыг гаргахаар зорьж байна.

Хакатонд оролцогч баг бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх шаардлагатай ба хөгжүүлэгч, дизайнер, санхүүгийн салбарын мэргэжилтэн, судлаач, дата аналист, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдэж болно. Түүнчлэн хакатоны эхний өдөр тус арга хэмжээнд амжилттай оролцоход нэн шаардлагатай сургалтыг цахимаар зохион байгуулна. Оролцогчдыг хакатонд оролцох үеэр салбартаа мэдлэг туршлагатай мэргэжилтнүүд сэдвийн хүрээнд зөвлөн дэмжиж ажиллах болно. Өрсөлдөгч багуудаас гурван багийг шилдгээр шалгаруулан, мөнгөн шагнал гардуулах бөгөөд шалгарсан шийдлийг бодитоор хөгжүүлж, хэрэгжүүлэхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх юм.

 
 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/events/

Хакатонд бүртгүүлэх: shorturl.at/eDEI2 

Холбогдох утас: 9311 0224, 9550 9293, 9997 4617

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.