Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХЭЛ СУРАХ МИНИМАЛ ШИЙДЭЛ - SAM APP МЭНДЭЛЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Бид өдөр тутамдаа англиар чөлөөтэй ярьдаг болох боломжтой юу?

Гадаад хэл, тэр дундаа англи хэл сурах нь манай улсын хөгжлийн нэг чухал үзүүлэлт болоод байгааг бид сайн мэднэ. Тэгвэл монгол залуусыг хэрэглээний түвшинд англи хэлтэй болгох зорилготой цоо шинэ хэл сурах арга зүй болон түүнийг үр дүнтэйгээр зохион байгуулах технологийн шийдэл бүхий цогц систем зах зэлд шинээр нэвтэрчээ.

Энэхүү шинэ шийдэл болох Брайтон сургалтын төвөөс гаргаж буй "SAM App"-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид тус сургалтын төвийн Гүйцэтгэх захирал А.Ариунтуяа-тай ярилцлаа.

-Сайн байна уу? Юун түрүүнд хэл сурах цоо шинэ шийдэл бүтээж, шинэ үйлчилгээгээ зах зээлд амжилттай нэврүүлээд буй танай хамт олонд баяр хүргэе.

Ярилцлагаа "Минимал хэл сурах шийдэл" гэж яг ямар ойлголтыг хэлээд байгаа талаар эхлүүлье?

Баярлалаа. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Брайтон сургалтын төв нь гадаад хэл сурах үйл явцыг 5 жил орчим  судалж, танхимын үйл ажиллагаагаар амжилттай хэрэгжүүлснээр хамгийн бага нөөцөөр, хамгийн өндөр үр дүнд хүрэх хэл сурах шинэ шийдлийг боловсруулж гаргасан. Минимал хэл сурах арга барил гэдэг нь товчхондоо зөвхөн чухал агуулгад төвлөрч сурах тухай юм.

Бид удаан хугацаанд хүмүүсийн хэл сурах үйл явцыг судалсан. Энэ явцад ажиглахад, хүн аливаа хэлээр ярихдаа тодорхой хүрээний цөөн үг, дүрмийг л дахин дахин ашигладаг. Өөрөөр хэлбэл тэр хамгийн өндөр давтамжтай ашиглагддаг цөм хэсгийг л мэддэг байхад та төгс биш ч гэсэн, боломжийн хэмжээнд ярьж, бичиж чадна гэсэн үг. Харамсалтай нь ихэнх тохиолдолд суралцагчид маань бүх дүрэм, үгсийг цээжилж байж л ярьж, бичиж сурна гэсэн өрөөсгөл ойлголттойгоос болж цагийн нөөцөө буруу хуваарилж, үр дүнд нь хэт их замбараагүй мэдлэгийг хэрэглээ болгож чадалгүй мартаж орхидог.

 

Нөгөөтэйгүүр дугуйг нэг жийхэд л цаашаа өөрөө амархан эргээд явчихдаг шиг хэрэв та сурч буй хэлнийхээ цөм агуулгаар өөрийгөө илэрхийлээд сурчихсан тохиолдолд  цаашдаа дараагийн түвшний дүрэм, үгсийг суралцахад хэд дахин хялбар болдог. 

Брайтон сургалтын төвийн боловсруулсан “SamSeed” цөм хөтөлбөрийн утга учир энд л оршиж байгаа юм. Бид зөвхөн чухал зүйлсийг л хөтөлбөртөө багтаасан. Чухал гэдэгт нэгдүгээрт, аливаа хэлэнд хамгийн өндөр давтамжтай ашиглагддаг агуулга буюу зайлшгүй мэдэх ёстой цөм агуулга, хоёр дугаарт монгол, англи хэлний соёлын зөрүүгээс үүдэж бий болсон, монгол хүн англи хэл сурах үед хэрэглээ болгож чаддаггүй сонгогдсон агуулгууд багтана. Ингэж сонгогдсон цөм агуулгыг өгүүлбэрийн бүтэц, үг, дүрэм, дадлага гэсэн  үндсэн 4 агуулгад хувааж, үүнийгээ модноос мөчир ургах зарчмаар буюу Tree-Base зарчмаар эмх цэгцтэйгээр зохион байгуулсан хөтөлбөр юм.

Үүнээс гадна, бид сурсан зүйлсээ хэрэглээ болгох СТОРИ ДАДЛАГЫН шийдэл бүтээсэн. Энэ нь үр дүн нь маш урт хугацаанд гардаг чөлөөтэй ярианы дадлагын оронд сурсан зүйлээ хамгийн богино хугацаанд тархиндаа дадал болгон үлдээх 6 шатлалт төвлөрсөн дадлагын систем юм. Та апп дээр бүх дадлагаа ярьж гүйцэтгэнэ.

-Чухал гэсэн агуулгаа үзчихнэ, нэмээд 6 үе шатаар ярианы дадлагаа хийж, сурснаа бататгачихна гэхээр нилээн цогц шийдэл шиг сонсогдож байна. Тэгвэл танай энэхүү шийдлээр суралцахад сургалтын хөтөлбөр нь Кембридж зэрэг олон улсын хөтөлбөрүүдээс юугаараа ялгаатай мөн ямар онцлог давуу талуудтай вэ? 

“SamSeed” хөтөлбөрийн бусад олон улсын хөтөлбөрүүд болон аргачлалуудаас ялгарах 3 үндсэн онцлог бий.

Нэгдүгээрт, өмнө нь дурьдсанчлан, төвлөрсөн чухал агуулга. Та англи хэл сурах дүрмийн номыг бариад авахад л бүх дүрмийг нэг бүрчлэн задалж, маш дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Харин “SamSeed” хөтөлбөрт та зөвхөн чухал агуулга буюу хамгийн өндөр давтамжтай ашиглагддаг цөөн агуулга дээр л төвлөрч суралцана.

Хоёрдугаарт, хялбаршуулж заасан цоо шинэ аргачлал. Жишээлбэл, бид англи хэлний өгүүлбэрийг ердөө 4 хэсэгт хуваадаг. Ингэж хялбаршуулж зааснаар олон дүрэм тогтоохын оронд суралцагч тухайн хэлний өгүүлбэр хэрхэн бүтдэг гол аргачлалыг мэдэж, улмаар хурдан ойлгож, хурдан хэрэглээ болгож чаддаг. Манай суралцагчид ердөө 30 хоногт энэ хялбаршуулсан аргачлалаар англи хэлний ямар ч хүнд өгүүлбэрийг бүтээж сурна.

Гуравдугаарт, монгол хүн суралцахад хамгийн тохиромжтой буюу англи хэлийг монгол хүний сэтгэн бодох дэс дараалалд тохируулсан заах арга зүй юм. Та олон улсын аль ч хөтөлбөрөөс монгол хүний сэтгэлгээнд тохируулан заасан аргачлалыг олж харахгүй нь ойлгомжтой. Энэ бол яах аргагүй манай хөтөлбөрийн гол давуу тал.

SAM APP - DIGITAL NATION ҮЗЭСГЭЛЭНД

-Сая ярьсан зүйл апп дээр төвлөрч хийхээр зохион байгуулсан гэхээр анхаарал татаж байна. Та SAM APP-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл? Тухайлбал, суралцагч ямар хугацаанд сурах вэ, хичээлийн үр дүнгээ хэрхэн хянах боломжтой вэ, мөн сургалтын явцад багштай холбогдох боломжтой юу? 

Сурах үйл явцыг үр дүнтэй зохион байгуулахад сургалтын хөтөлбөрөөс гадна багшийн оролцоо, сурагчийн идэвх зүтгэл гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэгвэл уламжлалт танхимын сургалт нь дангаараа зорилтот үр дүнг бий болгож чаддаггүй. Тиймээс бид “SamSeed” хөтөлбөрийг дэмжин ажиллах зорилготой SAM апп-г бүтээсэн юм.

SAM апп бол “SamSeed” хөтөлбөрийг нарийн зохион байгуулсан цогц систем. Таны өнөөдөр хийж буй зүйл жишээ нь 5 өдрийн дараа хийх зүйлтэй нарийн уялдаа холбоотой. Таны үзэх ёстой нийт агуулгыг бид модноос мөчир ургах зарчмаар буюу Tree-Base зарчмаар 5 улиралд хуваасан. 1 улирал нь хамгийн багадаа 10 хоног үргэлжилнэ. Нийтдээ та “SamSeed” хөтөлбөрийг SAM апп дээр хамгийн багадаа 45 хоног, ихдээ 90 хоногт суралцаж дуусна.

Таны хөтөлбөрт суралцах үеийн болон дараах бүх үйл явц маш тодорхой зохион байгуулагдах болно. Season эхлэх бүрт тухайн Season-н хуваарь, зорилго танилцуулагдана. Энэ нь тухайн өдрүүдэд та ямар хичээл үзэх, ямар дасгал ажлууд хийж эцэст нь ямар үр дүнд хүрэхийг танд нарийн хэлж өгнө. Нийт 3 багш хичээлийн лекц орох бөгөөд үүнээс гадна таныг хөтөлбөрийн туршид манай “SAM Angels” багш нар коуч хийж чиглүүлнэ. Бидний гол зорилго үр дүн гаргах учраас суралцагч үр дүнтэй суралцахад шаардлагатай бүх зүйлсийг бодолцож хөтөлбөртөө нэгтгэсэн байгаа.

Мөн технологийн онцлох шийдлийн хувьд нарийвчилсан үнэлгээний системийг дурьдмаар байна. Үүнийг бид ОХА үнэлгээ гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өгүүлбэрийн бүтэц, үг, дүрэм гэсэн 3 онолын агуулга тус бүрд оновчтой, хэвийн, алдаатай гэсэн нарийвчилсан үнэлгээний систем юм. Үүнийг та хамгийн гол нь стори дадлага гүйцэтгэх бүртээ буюу ярианы дадлага хийх бүртээ багшийн оролцоогүй өөрийгөө хянаж явах боломжтой.

Түүнээс гадна, багшийн чиглүүлэх үүргийг бид апп дээр Magic Structure кодоор орлуулан шийдсэн. Ямар бүтцийн, ямар үгийг, аль байрлалд тавихыг зөвхөн манай суралцагчид 3 секунтэд хараад л таних болно.

Эцэст нь апп маань 15+ дээш насны бүх хүн суралцахад хялбар, ойлгомжтой буюу минимал хэв маягаар зохион байгуулагдсан. Минимал дизайн, цөөн функц таныг олон зүйлд сатааралгүйгээр гол зүйлдээ төвлөрч үр дүн гарахад туслах болно.

-Технологийн шийдэл хэдий сайн байлаа ч апп дээр суралцахад амьд харилцааг нөхөж чадахгүй, тйимээс ч ямарваа нэгэн шинэ зүйл сурахад үр дүн бага гэж боддог олон хүмүүс байдаг. Танайх энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Түрүүн хэлсэнчлэн танхимын сургалт 100% үр дүн авчирч чадахгүй байгаатай ижил технологи ч мөн адил одоохондоо хүссэн үр дүнг 100% өгч чадахгүй нь үнэн. Тиймээс бид SAM app-н дэргэд “Proudly United” суралцагч, төгсөгчдийн хязгааргүй үр шим хүртэх нэгдлийг байгуулж байгаа. SAM APP-д суралцаж буй суралцагч бүр “Proudly United” нэгдлийн гишүүн болох бөгөөд  өөрийн PP мөнгөн тэмдэгтийг ашиглаж “Sam Angels” чиглүүлэгч багштай шууд харилцах боломжтой олон дадлагын үйл ажиллагаануудад тогтмол хамрагдана.

 

Тухайлбал, танхимаар зохион байгуулагдах ярианы дадлага гэх зэрэг “Proudly United” нэгдэлд багтсан суралцагчид маань ижил зорилготой хүмүүсийн хамт, эрч хүчтэй орчинд суралцан, сургалтын үр дүнг дэмжиж өгөх онлайн болон танхимын олон төрлийн үйл ажиллагаанд хязгааргүй оролцсоноор суралцах явцаа илүү үр дүнтэй, сонирхолтой болгох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

-Сонирхолтой шийдэл байна. Зөвхөн апп дээр сурахаас гадна РР эзэмшиж, түүгээрээ суралцагч нартайгаа хамт танхимийн үйл ажиллагаануудад оролцоно гэхээр маш шинэлэг сонсогдож байна. Энэ хөтөлбөрт хамрагдах боломж нээгдсэн байгаа юу? Хэзээнээс суралцаж болох вэ? 

Яг одоо бид SAM апп дээр суралцах анхны 500 суралцагч болох “PROUD 500” суралцагчаа бүртгэж байна. “PROUD 500” гэж байгаагийн учир нь эдгээр 500 хүн маш олон боломжийг нэг дор авах юм. Тухайлбал, сургалтын төлбөрийн 15%-н хөнгөлөлтийг эдлэхээс гадна  “ИЛ ТОД ҮР ДҮН” хөтөлбөрт хамрагдаж, өөрийн гарч буй үр дүнгээ тогтмол хянах боломжтой болох зэрэг олон бодит бэлэгнүүдийг бэлдсэн байгаа гэдгийг хэлмээр байна. Та бүхэн манай бүртгэлтэй холбоотой доорх мэдээлэлтэй танилцаарай.

-Баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.


“PROUD-500”-Д БҮРТГҮҮЛЭХ ФОРМ: https://tinyurl.com/y4cru3vh

1 хуудас танилцуулга: https://tinyurl.com/p68hsfsw

Дэлгэрэнгүй танилцуулга: https://bit.ly/3huBg1h

Мэдээлэл, зөвлөгөө авах утас: 7272-1110

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо бизнес төв, 208 тоот

ВИДЕО: 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.