Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Уртнасан: Энэ жил дөрвөн аймгийн есөн суманд хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгоно

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Самар бэлтгэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ жил дөрвөн аймгийн есөн суманд үйлдвэрлэл болон ахуйн зориулалтаар хуш модны самар бэлтгэх зөвшөөрөл олгоно. Бусад аймаг сумдад олгохгүй.

Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдад "Ойн судалгаа хөгжлийн төв"-өөс хийсэн судалгаанд үндэслэн нийт 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгоно.

Урьдчилсан тооцооллоор,

  • Үйлдвэрлэлийн зориулалтаар 8,000
  • Ахуйн зориулалтаар 6,000 тонн самар бэлтгэх зөвшөөрөл олгоно гэж тогтоосон. 

"Ойн судалгаа хөгжлийн төв"-ийн мэдээллээр энэ жил самрын гарц өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин бага байгаа нь тогтоогдсон.

Энэ жил Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл болон нийслэлийн ногоон бүсэд самар түүж бэлтгэх зөвшөөрөл олгохгүй.

Иргэн аж ахуйн нэгжийн самар түүж бэлтгэх тогтоосон норм нь ялгаатай. Самар түүх зөвшөөрөлтэй 84 компани бий.

Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх тохиолдолд ААН-д зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрөлтэй ААН-үүд 10 тонн самар түүж бэлтгэвэл нэг га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой гэсэн шаардлага оруулна.

Самар түүх хугацааг шинэ журмын дагуу есдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 1-н болгож өөрчилсөн” гэв.

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/mne.mn/videos/2706368659664844