Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Нэргүй: Хойд хөрштэй улс төр, бизнес, хувийн харилцаатай байдаг бүх хүний халаасны ном байгаасай

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Айл бүхэнд зайлшгүй байж баймаар нэгэн том бүтээл энэ сарын 17-нд эхлэх Номын яармагаар уншигчдын гар дээр очих гэж байна.

Энэ бол орчуулагч, яруу найрагч Соёлын Гавьяат зүтгэлтэн Жигжидсүрэнгийн Нэргүйн туурвисан “Орос-монгол зүйр, цэцэн үгийн тайлбар толь бичиг” юм.

Орос ардын 2,270 гаруй зүйр, цэцэн үгийн орчуулга, утгын тайлбар, монгол дүйцийг багтаасан 800 шахам нүүр, хатуу хавтастай уг номын зохиогч Ж.Нэргүй энэ бүтээлийнхээ талаар:

- Энэ бол зөвхөн орос хэлний мэргэжилтнүүдийн барих ном биш, ер нь л хойд хөршийнхөө  янз бүрийн салбарынхантай  улс төр, бизнес, хувийн харилцаатай байдаг бүх хүмүүсийн байнга ашигладаг халаасны ном байгаасай гэж бодсоны үүднээс нухаж дуусгалаа. Шашин шүтлэг нь өөр, уудаг иддэг юм нь өөр,  суудаг, гүйдэг газар нь өөр болохоор тэр сэтгэлгээг нь бүрэн буулгахад хэцүүхэн л байлаа.

Монгол маань хойд хөршөөсөө зугтаад явчихгүй, өшиглөөд хөөчихгүй болохоор, одоогийн бидэнд үгүй гэхэд ирээдүйхэнд маань тус болно байгаа. Аливаа яриан дундаа ариун нандин сайхан үгийг нь дурдчихад ямар ч үндэстэн, ястны хүн  наалдаад л ороод ирдэг юм шүү дээ.

Өгүүлэхүйн их арслангууд Г.Аким гуай, Т.Галсан гуай хоёр хянан засамжилж өгсөн. 43 жил бага ангийн багшаар ажилласан гэргий Н. Пүрэвсүрэн маань үг, үсгийнх нь алдааг түүсэн гэлээ.

Энэхүү номыг маргааш Сүхбаатарын талбай дээр болох номын яармагаас 30 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авах боломжтой.

Эшлэлүүд:

Беды кульем валятся, а счастье золотниками. (ОАЦҮ)

Үгч:

  • Гай зовлон бөөнөөрөө ирдэг,
  • Аз жаргал харин бага багаар ирдэг.

Утга: Куль гэж үйрмэг бодисын хуучны хэмжүүрийн нэгж. Нэг куль нь 9 орчим пүүтэй тэнцэнэ. 1 пүү гэж 16 кг-ыг хэлнэ. Тэгэхээр 1 куль нь 150 орчим кг буюу бараг нэг тэмээний ачаатай дүйх нь. Нэг тэмээний сайн ачааг манай монголчууд тэн ачаа гэдэг.  Золотник гэдгийн тайлбарыг дээрээс үзнэ үү.Гай зовлон  ихээр, хүндээр тусдаг, ирдэг, харин аз жаргал бол бага, багаар ирдэггэсэн зүйрлэл.

Монгол:

  • Тэнгээр ирдэг зовлон,
  • Пунгаар ирдэг жаргал. (Орч-ЦҮ)
  • Зовлонг сөрж амьдар,
  • Жаргалыг дааж амьдар. (МАСҮ)

Молодость ушла — не простилась,

старость пришла — не поздоровалась.(ОАЗҮ)

Үгч:

  • Залуу нас салах ёс хийлгүй яваад өгсөн,
  • Хөгшин нас мэндлэх ч үгүй хүрээд ирсэн.

Утга: Нас явах нь анзаарагддаггүй гэсэн санаа.

Монгол

  • Өсөх нас баяртай ч гэлгүй алга болоход
  • Өтлөх нас сайн уу ч гэлгүй хүрээд ирнэ. (Орч-ЗҮ)

Ученогоучить - лишьпортить.(ОАЦҮ)

Үгч: Эрдэмтнийг сургах нь эвдэнэ гэсэн үг.

Утга: Тухайлбал, төрөлхийн авъяасаараа явдаг хүнд онолын ном зааваас толгойг нь бүр самууруулаад хаячихна гэж үздэг.

Монгол

  • Эрдэмтнийг сургавал
  • Эвдэхийн цондон. (Орч-ЦҮ)

Утратившикорову, козыстерегчи.(ОАЗҮ)

Үгч:   

  • Үнээгээ алдсан хүн
  • Ямааныхаа ноолуурыг хайчилдаг.

Утга: Нэгийг алдаж хашраад, дараагийнхыг нь бас алдана гэж айгаад урьдчилан сэргийлж байгааг шоолж байна.

Монгол: 

  • Үнээгээ алдсан хүн
  • Ямаагаа самнадаг. (Орч-ЗҮ)

Беда беду родит - третья сама бежит. (ОАЗҮ)

Үгч:   

  • Зовлон зовлонг төрүүлдэг,
  • Гурав дахь нь араас нь гүйж ирдэг.

Утга: Зовлон ганцаараа ирдэггүй, араас нь заавал нэг муу муухай юм залгадаг гэсэн санаа.

Монгол:

  • Зовлонг зовлон төрүүлдэг,
  • Гурав дахь нь араас нь гүйж ирдэг. (Орч-ЗҮ)
  • Гайг лай дагадаг. (МАЦҮ)
  • ЗОвлонгийн ард зовлон сундлаастай. (МАЦҮ)
  • Нэг бүдрэхэд
  • Долоо бүдрэв гэгчээр. (МАЗҮ)
  • Ядрахад яр гэгчээр. (МАЗҮ)
  • Үхэл дээр тахал,
  • Өвчин дээр хижиг. (МАЦҮ)

Барская ласка до порога. (ОАЗҮ)

Үгч:  Эзний энхрийлэл босгоо хүртэл.

Утга: Эзэд, ноёд, ихэс дээдсийн хайр, энхрийлэл, хүндлэл гээч нь хуурамч, түр зуурынх байдаг, эзэн хүн өөртөө ашигтай үед л саймширдаг гэсэн санаа.

Монгол:  

  • Богдын хайр
  • Босгоноос хэтрэхгүй. (Орч-ЗҮ)
  • Ноёны хайр
  • Морины уяа хүртэл. (МАЗҮ)

Молодость ушла — не простилась,

старость пришла — не поздоровалась.(ОАЗҮ)

Үгч:    Залуу нас салах ёс хийлгүй яваад өгсөн,

Хөгшин нас мэндлэх ч үгүй хүрээд ирсэн.

Утга: Нас явах нь анзаарагддаггүй гэсэн санаа.

Монгол: 

  • Өсөх нас баяртай ч гэлгүй алга болоход
  • Өтлөх нас сайн уу ч гэлгүй хүрээд ирнэ. (Орч-ЗҮ)