Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 73 МСҮТ-ийн хичээлийн шинэ жилийн элсэлт үргэлжилж байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлт үргэлжилж байна.

Энэ оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 73 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 15 салбарын 189 мэргэжлийн чиглэлээр элсэлт авч байгааг ХНХЯ-наас мэдээллээ.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид элсэн суралцсанаар богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшиж улмаар хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин, төгсөөд шууд ажлын  байртай болох боломж нээлттэй байдаг. 

Суралцахыг хүссэн мэргэжил болон Мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой мэдээ, мэдээллийг www.mergejil.mn цахим хаяг болон 1800-0724 дугаарын 5 шугамаар холбогдон авах боломжтой.