Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Herbalife Nutrition хүч сэлбэгч уургийн коктейлийг Монголын зах зээлд танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 1
Сурталчилгаа

Herbalife Nutrition компани H24 хүч сэлбэгч уургийн коктейлийг Монгол Улсын зах зээлд албан ёсоор танилцууллаа. Herbalife Nutrition компани H24 шугамын доор спортоор хичээллэгсэд болон мэргэжлийн тамирчдын шим тэжээлийн хэрэгцээг шийдэх зорилготой эрч хүч сэргээх фитнесийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.

 

Биеийн бэлтгэлийн түвшнээс үл хамааран аливаа дасгал хөдөлгөөн нь булчингийн эсүүдийг гэмтээж байдаг. Herbalife Nutrition-ий эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрөөр бүтсэн H24 хүч сэлбэгч уургийн коктейль нь энэхүү асуудлыг шийдэж, дасгалын дараа илүү хурдан сэргэж, булчингаа бэхжүүлэхэд туслах зорилготой. Уг коктейль нь уургийн эх үүсвэр болохын сацуу энергийн солилцоо хэвийн явагдах, цусны улаан эсүүд бүрэлдэх, бие махбодоор хүчилтөрөгчийг зөөвөрлөхөд туслах төмөр, булчингийн өсөлтийг дэмждэг нүүрс ус болон салбарласан гинжин хэлхээт амин хүчлүүдийн цогцыг агуулдаг. Хурдан шингэдэг шар сүүний уураг, удаан шингэдэг казеин нь булчин бүрэлдэх үйл явцыг идэвхтэй дэмжиж, мальтодекстрин, фруктоз болон сукрозоос бүрдсэн нүүрс усны комплекс нь түргэн боловсорч, удаан хугацаанд энергиэр хангах болно.

Herbalife Nutrition компанийг Кристиан Роналдо тэргүүтэй дэлхий хэмжээний 150 гаруй тамирчин, Los Angelos Galaxy тэргүүтэй 50 гаруй баг шим тэжээлийн ивээн тэтгэгчээрээ сонгож, хамтран ажилладаг. Сая болж өнгөрсөн Токиогийн Олимпын наадамд эдгээр тамирчдаас 21 нь, Паралимпиын наадамд 4 тамирчин нь шалгаран оролцсон нь компанийн нэр хүндийн нэгэн илэрхийлэл юм. Herbalife Nutrition компанийн баг тамирчидтай тогтоосон хамтын ажиллагаа Монгол Улсыг ч хамарсан бөгөөд Herbalife Nutrition Эрчим хөлбөмбөгийн клубын шим тэжээлийн ивээн тэтгэгчээр 2014-2019 оны хооронд ажиллаж байсан билээ. Herbalife Nutrition компани өмнө нь спортоор хичээллэгсдийн уургийн болон шим тэжээлийн суурь хэрэгцээг хангах зорилготой H24 нэрийн Формула 1 уургийн коктейль манай улсын зах зээлд танилцуулагдаад байсан юм.

Herbalife Nutrition ХХК-ийн тухай

Herbalife Nutrition (NYSE: HLF) нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон Бие Даасан Гишүүддээ зориулсан бизнес боломжоороо дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчилсөөр ирсэн шим тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хэмжээний компани юм. Компани нь шинжлэх ухаанд суурилсан, сайн чанартай бүтээгдэхүүнүүдийг хувиараа бизнес эрхэлж буй Бие Даасан Гишүүдээрээ дамжуулан дэлхийн 90 гаруй улсад санал болгодог.

Бие Даасан Гишүүд маань үйлчлүүлэгчдэдээ тухайн хүний шим тэжээлийн хэрэгцэээ шаардлага болон зорилгод үлдэслэсэн ганцаарчилсан зөвлөгөө өгч, илүү эрүүл, илүү идэвхтэй амьдралын хэв маяг хэвшүүлэхэд нь урам зориг өгөх хамт олны дэмжлэгийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн Herbalife Nutrition компани нь дэлхийн хэмжээнд хэрэгжүүлж буй өлсгөлөнг зогсоох аяныхаа хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд шим тэжээл, түүнтэй холбоотой боловсролыг олгох зорилготойгоор ажиллаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.