Цар тахлын тархалт нэмэгдэж, оргил үеийн түвшинд эргэн хүрлээ. Тэр дундаа орон нутагт өдөрт шинээр бүртгэгдэх халдвар дийлэнх хувийг эзэлж байна.
Тухайлбал, сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,740 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Үүний 2,213 нь буюу 80.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ховд аймагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 7,605 боллоо.
Тус аймагт наймдугаар сарын эхээр Бүсийн наадам зохион байгуулагдсан нь халдвар эрс нэмэгдэх болсон шалтгаан болсон гэдгийг өмнө нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэлж байв.
Түүнчлэн Баянхонгор аймагт 163, Архангайд 105, Булганд 121, Дорнод аймагт 255, Дархан-Уул аймагт 126, Өвөрхангайд 104 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 84,852 боллоо.
Коронавируст халдварын тархалт есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй.
Мөн манай улсад дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!