ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН
"147 мянган оюутны 10 хувь нь зээлд хамрагдаж байгаа. Ирэх хавар 30 хувьд хүрэлцэх зээлийн бүтээгдэхүүн гаргана"
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Боловсролын зээлийн санг өөрчлөн зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд оюутны төлбөрийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг гаргахаар төлөвлөж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.
Тэрбээр "Ирэх хавар нийт оюутны 30 хувьд хүрэлцэх зээлийн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ сурлагын амжилт, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй эсэхийг харгалзах бөгөөд тэгш, хүртээмжтэй байлгахад анхаарна.
Одоогоор 147 мянган оюутны 10 хувь нь зээлд хамрагдаж байгаа" гэлээ.
ВИДЕО:
https://fb.watch/7CMnytBFyA/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
