Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хэрүүга: КОВИД-19-ийн улмаас ЭЕШ өгч чадаагүй хүүхдүүдэд их, дээд сургуулийн хөтөлбөрт элсэх квот хадгалсан байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

КОВИД-19-ийн халдвар авсан болон ойрын хавьтал болж тусгаарлагдсаны улмаас 170 бүртгүүлэгч элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүйг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. 

Гэвч их, дээд сургуулийн элсэлтийн дүн гарч, баталгаажуулж эхэлсэн байгаа энэ үед дээрх хүүхдүүд шалгалтаа өгөөч, элсэх боломж хэр байгааг Монголын их, дээд сургуулиудын консорциумаас тодрууллаа.

Уг консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга "Монгол Улсад 88 их, дээд сургуульд үйл ажиллагаа явуулж байна. Энэ жил бүх сургууль цахимаар бүртгэл, элсэлтээ зохион байгуулж байна. Эхний шатны элсэлт дуусаж байгаа. 

Маргаашаас хоёр дахь шатны элсэлтийг зохион байгуулна. Мөн шалгалтад орж чадаагүй 170 хүүхэд шалгалтаа өгч, хөтөлбөр сонгох эрх нээлттэй бөгөөд хөтөлбөрүүдэд квот хадгалсан байгаа" гэв.

Наймдугаар сарын 19-22-нд Элсэлтийн ерөнхий шалгалтад коронавируст халдвартай холбоотойгоор хамрагдаж чадаагүй бүртгүүлэгчдээс есдүгээр сарын 2-5-нд шалгалт авах юм.

ВИДЕО:

https://fb.watch/7CKVLWlaet/