Өчигдөр гурван удаагийн газар хөдлөлт болсон байна.
ОБЕГ-аас өгсөн мэдээллээр Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 16:48 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай сумын Засаг дарга мэдээлсэн байна.
Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Шургуул” хэмээх газар 18:11 цагт 3.6, Баян-Овоо сумын Харзаг багийн “Бударгана” гэдэг газар 20:51 цагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Сэврэй сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бол Баян-Овоо сумынх бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүйг сумын Засаг даргын орлогч мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!