Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Mederva Health програм хөгжүүлэгчдийг ажилд авна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 19
Сурталчилгаа

Бидний тухай

АНУ-ын Сан Франциско хотод байрлах Mederva Health нь дэлхийн өнцөг бүрт байрлах өвчтнүүдийг Америк нарийн мэргэжлийн эмч нартай технологид суурилсан шийдлээр холбон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Бидний зорилго бол анагаах ухааны мэдлэг, тэгш хуваарилалтыг дэлхий дахинд нэмэгдүүлэх юм. Бид цахиурын хөндийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сангуудаас санхүүжсэн, “хөгжүүлэх-нэвтрүүлэх-сайжруулах” технологын арга барилыг баримталдаг хамт олон.

Гүйцэтгэх ажлын тухай

Бид Монгол хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээгээ сайжруулах, оновчтойгоор нутагшуулах, хөгжүүлэлтэд хамтран оролцох (гэрээт) software инженерүүдийг хайж байна. Манай багийн гишүүн болсноор Google, Amazon, Microsoft зэрэг компаниудад ажиллаж туршлага хуримтлуулсан Америк инженерүүдийн бүрэлдэхүүнтэй гар нийлж ажиллах юм. Бид кодыг шинээр/эхнээс бичих, инженерчлэлийн шинэ арга барилд түргэн нэвтрэх, багийн гишүүдээсээ суралцах чадвартай инженерүүдийг урьж байна. 

Ямар инженерүүдэд тохиромжтой вэ?

  • 5+ жилийн хөгжүүлэлтийн туршлагатай.
  • Full-stack програм хөгжүүлэлт, ялангуяа стартап гэх мэт өндөр хурдтай гүйцэтгэх орчинд эхнээс нь бүтээгдэхүүн хөгжүүлж байсан туршлагтай. 
  • Хэрэглэгч (B2C), бизнес (B2B, SaaS), эрүүл мэндийн салбарыг агуулсан технологийн экосистемийн өгөгдөл болон ирээдүйн чиг хандлагыг гүнзгий/идэвхитэй сонирхдог.
  • Олон төрлийн үүрэг хүлээх, төслийг эхнээс нь дуусгах, өндөр түвшинд хамтран ажиллах нөхцөлд ажиллах сонирхолтой.
  • Ruby on Rails, Next.js React орчинд хөгжүүлэх туршлагатай бол тун тохиромжтой.
  • SQL, Tailwind CSS, дизайны туршлагатай бол давуу талтай.
  • Хөгжүүлэлтийн орчинд Америк инженерүүдтэй хамтарч ажиллах түвшний Англи хэлтэй.

Цалин, ажлын байр, нээгдэх боломжууд

  • Бидний санал болгох анхан шатны гэрээ нь 12 сарын хугацаатай, сарын 5’200’000-6’400’000 төгрөгийн цалинтай байна.
  • Улаанбаатарын оффист байрлана. Хөнгөн зууш, уух зүйлс, кофе болон бусад оффисийн орчны дэмжлэгээр хангагдана.
  • Анхан шатны гэрээг амжилттай дуусгасан тохиолдолд АНУ-ийн Сан-Франциско хотод байрлах манай компанийн үндсэн багт элсэх хүсэлт гаргах эрхтэй болно. Тэнцсэн тохиолдолд дараах дэмжлэгийг олгоно:
    • Цалинг цахиурын хөндийн хөдөлмөрийн зах зээлийн орчинд нийцүүлэн өөрчилнө.
    • Сан Франциско хотруу нүүх, товхинох зардлыг гаргана.
    • Манай компанийн хуулийн түнш болох Pillsbury Law фирмээр дамжуулан АНУ-д ажиллан амьдрах виз, холбогдох хүсэлтүүдийг гүйцэлдүүлнэ.  
  • Apple, Amazon, Microsoft, Google болон бусад технологийн компаниудад ажилладаг Mederva Health-ийн зөвлөх инженерүүдээс тусламж, зөвлөгөө авах, career network-оо тэлэх.
  • Бидний онцгой харилцаатай ажилладаг developer-tools нийлүүлэгчдээс ганцаарчилсан тусламж, Slack workspace-р шууд харилцах, шаардлагатай нөхцөлд сургалт авах боломжтой болно. Үүнд дараах нийлүүлэгчид багтана:
    • Amazon Web Services
    • Amazon Web Services AI/ML
    • Google Cloud, Firebase
    • Fivetran
    • Segment
    • Microsoft (Azure, Visual Studio, Github)
    • Retool
    • Doppler
    • Reflect
    • Algolia
    • Stripe
    • Mathematica/Wolfram

Шалгаруулах үйл явц

  • Сонирхож буй инженерүүд дараах линкээр хүсэлт илгээгээрэй:
  • Бид тохиромжтой гэж үзсэн инженерүүдэд зайнаас бөглөх кодчлолын тест илгээнэ.
  • Тестээр тохиромжтой гэж тодорхойлогдсон инженерүүдэд ярилцлагын урилга илгээнэ.
  • Ярилцлагаар тохиромжтой гэж тодорхойлогдсон инженерүүдэд гэрээний урилга илгээнэ.

 Чухал мэдээлэл

Mederva Health нь тэгш боломжоор ажил олгогч байгууллага юм. Иймээс бид ажил олгогчийн хувьд шалгаруулалтад оролцож буй хүмүүсийг арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэсний гарал үүсэл, нас, хөгжлийн бэрхшээл, генетикийн мэдээлэл зэргээр ялгаварлахгүй, гадуурхахгүй гэдгээ амлаж байна. Бид амлалтаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд ажилд авах явцдаа ялгаварлан гадуурхах шинжтэй хувийн асуултууд (шашин, хүйс, гэр бүлийн байдал, улс төрийн үзэл бодол г.м.) эсвэл фото зураг зэргийг шаарддаггүй. 

Манай байгууллагыг төлөөлж танитай харьцаж буй хүн/хүмүүс дээрх амлалтыг зөрчсөн шинжтэй хандлага, авир гаргавал бидэнд legal@medervahealth.com хаягаар хандахыг хүсье. Бид ирсэн гомдол бүрийг хариуцлагатайгаар шалгаж, залруулах арга хэмжээг цаг алдахгүй авна.