Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Хишигмаа: OXFORD цүнхтэй хүүхэд бүр 6 жилийн хугацаанд 1300 хүүхдэд healthy bag цүнх бэлэглэсэн байна

ikon.mn
2021 оны 8 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

9 дүгээр сарын 1 ойртож, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийн завгүй гүйх энэ агшинд тань мэдээлэл хүргэх зорилгоор сурагч цүнхний зөв хэрэглээ, стандартын тухай мэргэжлийн баг, хамт олон гэж хэлж болохуйц бидний эчнээ танил ОXFORD брэндийн Healthy Bag сурагч цүнхний Монгол дахь албан ёсны дистрибьютор “Альфа Азиа” ХХК ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Хишигмаатай ярилцсан юм.

-Сурагч цүнхний стандарт гэхээр танай хамт олны мэдээлэл их гарч ирэх юм аа. Сурагч цүнх сонгохдоо юун дээр анхаарах хэрэгтэй байдаг вэ?

Манай хамт олны баримталдаг хамгийн чухал зүйл бол эрүүл аюулгүй эко бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгох, тэднийг зөв зүйтэй мэдээлээр хангахыг хичээн ажилладаг. Энэ ч утгаараа сурагч цүнхний Олон Улсын стандартыг анхлан ярьж, зөв цүнх сонгох нь хүүхдэд ямар чухал нөлөөтэй байдаг талаар дуу хоолойгоо хүргээд хэдийн 6 жил болжээ. Эцэг эхчүүд өмнө нь цүнх сонгохдоо гоё зурагтай нь аль вэ? гэх асуултаар худалдан авалтаа хийдэг байсан бол биднээс одоо нуруунд ачаалал өгөх нь хэр вэ?, жин тэнцвэржүүлэгчтэй юу? гэх мэт зүйлсийг асууж авдаг болсон. Бидний хичээл зүтгэл, ажлын үр дүн гарч байгааг мэдрэх үнэхээр талархууштай байна.

 Цүнх худалдан авалт хийхдээ тухайн хүүхдийн өндөр, жин, нас хүйсэнд нь тохирох сонголт хийх нь чухал байдаг. Цүнх тухайн хүүхдэд тав тухтай байх нь чухал бөгөөд биеийн хөгжил эрүүл мэндийг нь хамгаалах, хэрэгцээнд нь нийцсэн байх хэрэгтэй.

-Тийм шүү нээрээ л бид загвар хараад сонголт хийх нь элбэг байжээ. Тэгвэл эрүүл мэнд талаас нь анхаарах чухал зүйлс юу байдаг вэ? Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгвөл?

Сүүлийн үеийн нөхцөл байдалтай хамгийн түрүүнд холбон тайлбарламаар байна. Цүнх хүүхдийг хамгаалдаг байх хэрэгтэй. Жишээ нь манайх цаг үе нөхцөл байдалдаа тохируулан, хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүний материалыг Дэлхийн 100 шилдэг инноваци шагналын эзэн SILVADUR технологитой материалаар сольсон байгаа. Энэ гайхалтай дэвшилтэд технологи нь материалд наалдсан вирус, нян, мөөгөнцөр, хөгц зэргийг устгадаг ба үржиж олон болохоос урьдчилан сэргийлдэг онцлогтой. Тэгэхээр энэхүү технологи нь магад ирээдүйд цаг үетэйгээ нийцсэн чухал стандарт болох болов уу гэж бодож байна.

 

Мөн хүүхэд ихэвчлэн гүйж харайж байдаг тул аарцаг нуруу, бөөрөнд доргилт үүсэхээс хамгаалсан, хүндийн жинг тэнцвэржүүлэх нурууны хамгаалалт болон тэнцвэржүүлэгч бүсийг заавал хэрэглээ болгох шаардлагатай. Мөн агаар нэвтрүүлдэг, авто замын ослоос урьдчилан сэргийлсэн цацруулагчтай байх нь хүүхдийг гэнэтийн ослоос хамгаалах маш чухал тоноглол юм аа. Мөн 2021 оноос цүнхний ар нуруу хэсэгт хөнгөн цагааны хайлшаар хийсэн S хэлбэрийн төмөр тоноглол орох болсон ба энэ нь хүүхдэд тав тухтай, хөнгөн мэдрэмжийг төрүүлж ядраахгүй болсон гэх мэт сурагч цүнхний стандарт цаг үеэ даган шинэчлэгдэн хөгжсөөр байна.

 Дээрээс нь хамгийн чухал зүйл бол зөв хэрэглээ, нурууны хамгаалалт байдаг. Жишээ нь миний мэдэж байгаагаар өмнө нь энэ талаар чухалчилж үздэггүй, зөв хэрэглээний талаар мэдээлэл байхгүйн улмаас цүнхийг байнга нэг талдаа үүрэх, загварлага харагдах үүднээс хэт их унжуулах, нуруугаа цохиод гүйх зэрэг буруу зуршил нь эргээд бидний эрүүл мэнд биеийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг байсан байна. Одоо ч мэр сэр байгаад л байна.

Ярилцлага хийгээд суух зуур цүнх худалдан авч буй хүүхдэд бэлэглэж байгаа буддаг номоос би сайн үйлсийн аян, хөөрхөн захидлуудыг олж харлаа. Энэ тухай болон хэтийн зорилгынхоо талаар ярьвал.

 

Манайх 6 дахь жилдээ худалдан авалт хийсэн цүнх бүрээс тодорхой хувийг сайн үйлсийн аянд зориулж байна. Бид 6 жилийн хугацаанд хичээл зүтгэл, хүсэл мөрөөдөл дүүрэн 1300 хүүхдийг урамшуулан сурагч цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэг болгон өгчээ. Өнгөрсөн жил Ид шидийн орон 2 төслийн хүрээнд хүүхдийн тоглоомын парк бэлглэсэн. Бид сайн үйлсийн аяны эздээ тэдний хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлэн сонгодог. Мөн хөдөө орон нутаг руу чиглэсэн нэлээдгүй ажил хийсэн байна. Энэ бол зөвхөн манай компанийн зүгээс хийж байгаа ажил биш бид бүгдийн хамтын үйл буюу цүнх худалдан авсан хүүхэд бүрийн оролцоо юм аа. Мөнгөн дүн ярьмааргүй байгаа ч оролцож байгаа сайн үйлсийнхээ мэдээллийг үнэн бодитоор мэдэж өөртөө урам хайрлаарай гэж хүсэх байна. Дүү нарынхаа оролцоотойгоор нийт 300 гаруй сая төгрөгийн сайн үйлсийн аян энэ хугацаанд хийжээ. Цаашдаа ч олон жил үргэлжлэх болтугай.

 

Мөн Оxford брэндийн Healthy Bag сурагч цүнхийг сонгон хамтран ажиллах болсон нь чанартай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгээс гадна Дэлхийн шилдэг Оxford хэмээх их сургуулийг Монгол хүүхдэд таниулан, тэдний зүрх сэтгэлд ойртуулж, тэрхүү сургуульд сурах шинэ мөрөөдөл, зорилго бий болгохоор хичээн ажиллаж байгаагаас гадна эрүүл аюулгүй эко бүтээгдэхүүн хүрээнд эко уутыг бэлэглэж байгаль эх дэлхийгээ хайрлахыг хүүхдүүддээ уриалж байна аа.

 

 Эцэст нь Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд өсөн торних болтугай хэмээн ерөөж байна.

 

Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье!

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://m.facebook.com

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.