Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдэдээ хийлгэх ёстой товлолт вакцинууд

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн товлолын дархлаажуулалтад хамруулахыг уриалав.

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртэлх насандаа сүрьеэ, халдварт саа, гепатит В вирус, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаанбурхан, гахай хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх БЦЖ, Халдварт саа, Улаан бурхан, улаанууд, гахай хавдар, тавт вакцинд хамрагдах ёстой байдаг.

Товлолын дархлаажуулалт нь тухайн халдварт өвчнүүдээс хамгаалахын зэрэгцээ хүний биеийн дархлалын системийг идэвхжүүлж байдаг.

Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтыг хугацаанд нь хийлгэж, коронавируст халдвар болон бусад халдварт өвчнөөс сэргийлээхийг  нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоор нярайг төрсний дараа 24 цагийн дотор сүрьеэ, гепатит В болон халдварт саа өвчний эсрэг вакцины нэг тунгаар дархлаажуулдаг бол 2-4 сар хүртэл нь халдварт саа өвчний эсрэг вакцины дөрөв дэрх тунг хийдэг.

Түүнчлэн хүүхдийг 2-4 сартайд сахуу, хөхүүл ханиад, татран, хемофилюс, инфлюенза В зэрэг өвчний эсрэг вакцинаар дархлаажуулдаг.

Мөн 9 сартайд гахайн хавдар, улаанууд, улаанбурхан өвчний эсрэг вакцины нэгдүгээр тунгаар, хоёр настайд нь хоёрдугаар тунгаар заавал дархлаажуулах ёстой. 

Харин 7 настайд нь сахуу, татрангийн эсрэг вакцины нэгдүгээр тунг, 15 настайд нь хоёрдугаар тунд хамруулахаар заавал хийх дархлаажуулалтын товлолыг гаргасан байдаг.