Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Репо арилжаагаар гурван банканд ₮140 тэрбумын санхүүжилт олгожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мөнгөний бодлогын хорооны 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу Монголбанк гуравдугаар улирлын ээлжит репо арилжааг өчигдөр зохион байгуулжээ.

Төв банкнаас II улирлын үлдэгдэл 75 тэрбум төгрөгийн санхүүжилт дээр III улиралд 250 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилтийг нэмж, нийт 325 тэрбум төгрөгийн репо арилжааг зарласан байна.

Арилжаанд гурван банкнаас нийт 140 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг олгожээ.

Уг санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад зээл олгох аж.