Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогтбаатар: Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар зодоглож, хүрэл медаль хүртлээ. 

Тэрбээр "Маш их хичээсний эцэст медаль авлаа, сэтгэл дүүрэн байна. Хайрт хань, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, саяхан мэндэлсэн бяцхан хүүдээ, анхны багшдаа маш их баярлалаа. Бэлтгэл хангахад тусалсан хүндэт ахдаа, Жүдо бөхийн холбоондоо, шигшээ багийнхан гээд үргэлж тусалж дэмждэг хэн бүхэнд нь маш их талархаж байна.

Миний зорьсон зүйл нэгээр зогсоогүй, миний оргил хаана байх вэ гэдгийг би өөрөө тогтоохыг хүссэн. Өнөөдөр өөрийн биеэ 100 хувь бэлдэж ирсэн. Би хэнтэй ч учраа таарсан бай ялна гэх зорилготой ирсэн" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

https://fb.watch/6_lmnj-opC/