Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Токиогийн олимпоос Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

ikon.mn
2021 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МҮОХ

ОУХМ Ц.Цогтбаатар жүдо бөхийн хагас шигшээд шалгарлаа

Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан өнөөдөр болж байна.

Эрэгтэй 73 кг-д олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр яллаа.

Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан.

Тэрбээр Гжаоватай өмнө нь 3 таарч барилдахад хоёрт нь давсан. Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч, ялж байв.

Ц.Цогтбаатар нэмэлт цагт шийдсэн үүрэх мэх хийж ялснаар хагас шигшээд шалгарлаа. Өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Японы Оно. Цогтбаатарын хувьд Японы домогт аваргатай анх удаа таарч буй нь энэ юм гэж МҮОХ-ноос мэдээлэв.