Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

KFC брэнд 20 сая төгрөгийн хүчилтөрөгчийн аппаратыг Цэргийн төв эмнэлэгт хандивлалаа

ikon.mn
2021 оны 7 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

KFC брэнд энэ удаад БХЯамны харьяа Цэргийн Төв эмнэлэгийн яаралтай эрчимт эмчилгээний хэсэгт 20 сая төгрөгийн үнийн дүн бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч 10 ширхэг аппаратыг өнөөдөр хүлээлгэн өглөө. 2020 онд анх ковидын тохиолдол илэрсэн цагаас Цэргийн Төв Эмнэлэг хүчин чадлаа коронагийн хүнд өвчтөнгүүдийг хүлээн авахад 100% дайчилж, эмчилсээр байна.

Covid-19 тархалтын давалгааны энэ үед өвчтөнүүдэд хамгийн их хэрэгтэй байгаа хүчил төрөгчийн төхөөрөмж нь манай улсад маш хангалтгүй, улсын хэмжээнд ердөө 30 ширхэг байдаг. KFC брэндийн зүгээс өнгөрсөн 6 сард ч ХӨСҮТ-д 20 ширхэг амьсгалын цогц тоног төхөөрөмжийг хандивлаж байсан билээ.

Цар тахлын энэ хэцүү цаг үеийг хамтдаа даван туулах хандивт хамтдаа оролцож байгаа хэрэглэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА. Иргэн бүрийн оролцоо, хичээл зүтгэл хэрэгтэй байгаа энэ үед өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж, дархлаагаа #ДҮҮРЭН байлгахыг уриалж байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.