Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ээжүүд болон эмч нарт COVID-19-өөс сэргийлэх дархлааны багц бэлэглэлээ

ikon.mn
2021 оны 7 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Улс орнууд COVID-19 халдварын хоёр, гурав дахь давлагаатай нүүр тулсан хүндхэн цаг үеийг өнгөрүүлж байна. Тэгвэл нялх хүүхэдтэй ээжүүд болоод улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх хамгийн эрсдэлтэй бүлэгт орж буй. Хүн болгон дор бүрнээ халдвараас сэргийлэх шаардлага тулгарч буй энэ цаг үед цар тахалтай тэмцэх, сэргийлэх хамгийн гол зүйл бол дархлаагаа дэмжих гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа юм. Тиймээс Таван Богд Интернэйшнл ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүмүүнлэгийн үйлс өрнүүлж ээжүүд, эрүүл мэндийн ажилтнуудад COVID-19 халдвараас сэргийлж дархлаа дэмжих эрүүл мэндийн багц бэлэглэлээ.

Дэлхий нийтээр эмч мэргэжилтнүүд, энэ цаг үед амны хөндий, хоолой залгиурын бактериас сэргийлхийн тулд  хорт бактерийг устгагч ам зайлагч тогтмол хэрэглэхийг зөвлөж байгаа. Учир нь коронавирус хүний хоолой, залгиурт хурдан үрждэг.Тиймээс өдөрт 3-5 удаа бактерийн эсрэг уусмалаар хоолой, амны хөндийгөө зайлж ариутгаж байхыг зөвлөжээ. 

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 
 

Ээжүүд, эмч нарт хүргэж буй бэлгийн багц дунд АКТИМЕЛ-ыг мөн сонгожээ. Хүний биеийн дархлааны эсүүдийн 70 хувь нь гэдсэнд байдаг учраас ямар хоол идэж, юу хэрэглэж байгаагаас дархлаа хэр сайн байх, харшилгүй байх зэрэг нь шалтгаалдаг. Хүний бүдүүн гэдсэнд байх  ашигтай бактери нь эрүүл хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, дарсан ногоо, нэмэлт supplement хэрэглэснээр  нэмэгддэг бол ашиггүй бактери нь антибиотикийн хэрэглээ, муудсан хоол, стресс, нойр муутайгаас болж ихэсдэг аж.Тэгвэл АКТИМЕЛ тараган ундааны L.Casei Immunitass хэмээх  лактобактери нь дархлааг эсийн түвшинд дэмжиж өгдөг болох нь шинжлэх ухаанаар батлагджээ. Тиймээс ээжүүд, эмч эмнэлгийн ажилтнуудын дархлааг дэмжиж, эрүүл мэндийг нь хамгаалах ач тустай бүтээгдэхүүнийг сонгоод байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.