Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Шөнийн цагаар байрны гадаа сагс тоглож байсан залуусын гаргасан үйлдлийг баримтжуулан, Зөрчил шийдвэрлэх ажиллагаа явуулж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шөнийн цагаар байрны урд талын сагсан бөмбөгийн талбайд сагс тоглож байсан залуусыг баривчиллаа гэх бичлэг олон нийтийн сүлжээд тараад буй.

Энэ тухай Цагдаагийн ерөнхий газар "Энэ оны долдугаар сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнө 01:00 цагийн орчимд “Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр 25, 26, 27 дугаар байрны урд талын “сагсан бөмбөгийн талбайд хүмүүс гадаа шуугилдаад, сагс тоглоод амраахгүй байна” гэсэн мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн алба хаагчид очиж шалгасан.

Ийнхүү шалгахад 20 настай зургаан эрэгтэй гадаа талбайд сагс тоглож байсан тул иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх иргэдэд шөнийн цагаар гудамж талбайд чанга дуу чимээ гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдгийг тайлбарлаж, тарах шаардлагыг тавихад уг иргэд тарахгүй байсан. Мөн тэдний дундаас 1999 онд төрсөн иргэн Г гэгч нь “бид нар яахаараа тардаг юм, бид нар зүгээр тоглож байна” гэх зэргээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн тул Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөрчлийг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан" гэсэн тайлбар өглөө.

Дээрх иргэдийн гаргасан үйлдлийг энгэрийн камерын бичлэгээр баримтжуулан, мэдүүлэг авч Зөрчлийн тухай хуулийн дагуу материалжуулан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг мөн хэллээ. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл.

Шаардлага тавих 23.1.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.

  • 23.5.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь хоёр болон түүнээс дээш тооны хүнд шаардлага тавих тохиолдолд хүн тус бүрд хэлэх үүрэг хүлээхгүй. 23.6.Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
  • 23.7.Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47 дугаар зүйл. Албадлагын арга хэмжээ хэрэглэх

  • 47.1.Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно. 49 дүгээр зүйл. Биеийн хүч хэрэглэх

49.1.Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:

  • 49.1.1.цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;