Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Чан Сон Такыг цаазалсан байна

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын хэвлэл мэдээллүүд Ким Жон Уны хүргэн ах Чан Сон Такыг цаазалсан тухай мэдээлж байна. Нөлөө бүхий удирдагчдын нэгт тооцогдож байсан түүнийг намын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан, урвагч хэмээн буруутгажээ. Мөн өмнөх удирдагч Ким Жон Илийн үед далд санаагаа нууж байгаад түүнийг нас барсны дараа жинхэнэ дүр төрхөө ил болгож нөлөөгөө нэмэгдүүлэхийг санаархсан нь ийм үр дүнд хүргэлээ ч гэцгээж байгаа юм.

Шүүх хурлын ажиллагаа
Чан Сон Так цаазлагдахын өмнө

 

2011 онд Ким Жон Илийг нас барснаас хойш анх удаа Умардын дээдсүүдийн дунд ийм том хэмжээний доргилт үүслээ. Үүний дараа үйл явдал хэрхэн өрнөх, Умар Солонгос илүү нээлттэй болох, эсвэл улам чанга хатуу дэглэмд үлдэх эсэх нь тодорхойгүй байна.