Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жагсагчид болон цагдаагийн БАЙР СУУРЬ

Т.Саран, iKon.mn
2021 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн буруутай шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр төв талбайн өмнө боллоо. 

Жагсаалд оролцож буй Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай "Цар тахалд өртсөн хүний тоогоороо манай улс дэлхийд бараг тэргүүлж, улаан бүс болсон. Дэлхийн бүх улс хилээ хаасан байхад наадам хийнэ гэж ярих төртэй байгаадаа үнэхээр гайхаж байна.

150 мянган тэмдэг, медаль тараана гэж байгааг ойлгохгүй юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг дотроо юм уу цахимаар хийж болно. Гэтэл олон хүн цуглуулсан байна. Ямар ч уялдаа холбоогүй шийдвэр гаргадаг чадамжгүй төрөө хараад гутарч байна. Төр засгийн зохион байгуулалт муу.

Эмч нар үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж, жирэмсэн ээжүүд нас барж байгаад гашуудаж, хариуцлага нэхэх ёстой. Дотроо цар тахал алдаагүй байхад манай улс ганцаараа дотооддоо хаасан.

Бүх иргэдээ хамгийн сайн вакцинаар вакцинжуулж, дэлхийд хамгийн сайн халдвартын сайн лаборатори эмнэлэг байгуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх боломж байсан" гэдгийг хэлж байв. 

Төв талбайд цэргийн парад болж болдог, иргэд дуу хоолойгоо илэрхийлж болохгүй юм уу?

Түүнчлэн "Төв талбайд иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл биднийг төв талбай руу оруулахгүй байна. Тэнд цэргийн парад болж болдог, иргэд дуу хоолойгоо илэрхийлж болохгүй юм уу?. Биднийг хороо цагдаа хашиж байна.

Цагдаа иргэдийг хамгаалах ёстой. Гэтэл төрийг иргэдээс хамгаалж байна. Цар тахлын улмаас олон хүн амь насаа алдаж байгаа. Ийм байхад бид яаж баяр ёслолын байдалтай байх вэ. Эмч нараа хамгаалмаар байна. Хавдар судлалын шинэ эмнэлэг барьж өгөхийг шаардаж байна" хэмээн жагсаалд оролцож буй иргэд үзэл бодлоо илэрхийлэв. 

С.Эрдэнийн хүү Э.Одбаяр болон жагсаалд оролцож байсан хэд хэдэн иргэнийг цагдаагийн алба хаагчид саатуулж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. 

Э.Одбаяр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Э.Одбаярын тухайд өмнө нь гаргасан асуудлаар цагдаагийн байгууллагад зөрчлийн хэрэгт шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага олон удаа дуудаж тайлбар авах гэсэн боловч ирээгүй тул очиж авч ирсэн байна.

Тайлбар авсан. Мөн Зоригийн хөшөөний хажууд бүртгэлгүй цуглаан болсон. Цагдаагийн байгууллага шаардлага тавьсан боловч эсэргүүцэл үзүүлсэн хүнийг Сүхбаатар дүүргийн цагдаагаас зөрчлийг таслан зогсоож хэлтэс дээр авч ирэн тайлбар авсан байна. Эдгээр хүнээ  тайлбар аваад явуулна" гэсэн мэдээллийг өглөө.