Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын тосоо солиулахдаа анхаарах ГУРВАН ЧУХАЛ ЗҮЙЛ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Зуны урин цаг ирж байгаатай холбогдуулан автомашиндаа урсгал засвар үйлчилгээгээ хийлгэхээр хүн бүр л төлөвлөж байгаа бизээ. Тэгвэл тос солиулах, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхдээ яг юунд анхаарах ёстой вэ? Мэдээж олон зүйлийг бодож төлөвлөх хэрэгтэй ч хамгийн чухал гурвыг нь нэрлэж байна.

 
 

1. Зөв тос болон нэмэлт бүтээгдэхүүний хослол

Орчин үеийн автомашинууд хөдөлгүүрийн хувьд хурдацтай хөгжиж дэвшин, хуучин цаг шиг зөвхөн минерал эсвэл синтетик гэсэн сонголтоос гадна зуурамтгай чанарын хувьд өөртөө таарсан олон төрөлжсөн тос шаарддаг болсон. Тухайн автомашин үйлдвэрлэгчийн зааж өгсөн стандарттай тосыг хийж хэрэглэх нь хөдөлгүүрийн эдэлгээнд чухал нөлөөтэй байдаг юм. Учир нь машиндаа таарахгүй тосыг, зуурамтгай чанар нь буруу тосыг хийснээр тосны даралт зохих хэмжээндээ хүрч чадахгүй бөгөөд ингэснээр хөдөлгүүрт эвдрэл үүсэх нөхцөл байдал бүрддэг байна. Дээрээс нь автомашин үйлдвэрлэгчийн зөвлөснөөс өөр тос хийвэл баталгаат хугацаан дотроо засвар үйлчилгээ авах эрх тань хүчингүй болдог бөгөөд шатахуун түлш зарцуулалт ихэсч, төрөл бүрийн эвдрэл үүсэх эрсдэл нэмэгдэж, хөдөлгүүрийн нас богиносон, тоосонцорын шүүр болон катализатор түргэн бохирдож бөглөрөн эвдрэх аюултай.

 
 

Тос солиулах үйлчилгээ зөвхөн таарах зөв тосоо сонгосноор дуусахгүй. Солиулахдаа угааж цэвэрлэх, солиулсны дараа нэмэлт бүтээгдэхүүн хийж хөдөлгүүрээ арчиж тордох шаардлагатай юм. Гэхдээ яг ямар нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх вэ? Таны машины хөдөлгүүрийг элэгдлээс хамгаалах, арчилж тордох нэмэлтүүдийг танилцуулж байна.

 

CERATEC - элэгдлээс хамгаалах хамгийн шилдэг нэмэлт бүтээгдэхүүн!

Суларсан моторыг бэхжүүлэх, хөдөлгүүрийг үрэлт, элэгдлээс хамгаалах, кольцыг бэхжүүлэх үүрэгтэй. Маш уян, тогтвортой бүтэц бүхий микро-керамик бодис нь химийн болон дулааны үйлчлэлээр үрэлтийг бууруулна. Керамик нунтагтай бүрхүүл, өнгөр тогтоож өгөх бөгөөд тус бүрхүүл нь 50,000км туулах хугацаанд үйлчилгээгээ хадгална (дараа нь тосоо солиулахдаа угаагчаар угааж болохгүй). Хөдөлгүүрийн дууг дарж, эд ангиудын хооронд үрэлт үүсэхээс сэргийлэн, хөдөлгүүрийн зөөлөн жигд ажиллагааг хангана.

  • Үрэлтийг багасгаж, хөдөлгүүрийн элэгдлээс хамгаална
  • Үнэтэй засвар үйлчилгээнээс сэргийлж, эд ангиудын эдэлгээг уртасгана
  • Утаа хаялтыг бууруулна
  • Шатахуун түлш зарцуулалтыг тодорхой хэмжээнд багасгана
  • Өвөл машин асахгүй удахаас сэргийлнэ
  • Гэнэтийн нөхцөлд хөдөлгүүрийг моторын тосгүйгээр ажиллуулж болно
 

Тос Тогтоогч (Motor Oil Saver) – сальник жийргэвч, хуруувч резин сэргээх хамгийн шилдэг нэмэлт бүтээгдэхүүн!

Хөдөлгүүрийн сальник жийргэвч, хуруувч резинүүд хатаж агшсанаар тос шүүрч мотор хөлрөх, хөх утаа хаях, тос ширгэж уурших зэрэг асуудлууд тулгардаг. Энэ тохиолдолд манай Тос Тогтоогч бүтээгдэхүүнийг тосоо солих бүртээ нэмж хийснээр резинүүд зөөлөрч тэлэгдэх бөгөөд эргэж хатахаас сэргийлнэ. Хэрэв таны машинд тос хөлрөх, хөх утаа хаях, тос ширгэж уурших зэрэг шинж тэмдэгүүд илэрсэн бол бүтээгдэхүүнийг хийснээс хойш 600км явсаны дараа үр дүн бүрэн гарна.

  • Тос хөлөрч алдахыг зогсооно
  • Тос идэлтийг багасгана
  • Хөх утаа хаялтыг зогсооно
  • Моторын дууг дарна
 

2. Тоос шороотой нөхцөлд агаарын системийн цэвэрлэгээ

Хөдөлгүүр ч бай, салон ч бай машиныг агаараар хангах үүрэгтэй систем эд ангиуд нь цагийн уртад бага багаар шороо тоос болон бусад бохирдлуудыг хуримтлуулсаар яваандаа үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадахаа больдог. Агаарын системээ цэвэрлүүлснээр ердөө ганцхан цагийн дотор та энэ асуудлаас ангижирч чадна. Агаарын системийн амин цэгүүдэд хөдөлгүүрийн агаар шүүгч, холимгийн хаалт буюу коллектор, MAF Sensor буюу агаарын урсгал мэдрэгч зэрэг эд ангиуд багтдаг. Иймд юун түрүүнд агаар шүүгчээ тогтмол шинэчилж байх хэрэгтэй. Үүний дараа холимгийн хаалт буюу коллектороо цэвэрлэх ёстой юм. Хамгийн найдвартай итгэж болох холимгийн хаалтын цэвэрлэгээг LIQUI MOLY брэндийн тусгай зориулалтын бүтээгдэхүүн болох Pro-Line Холимгийн Хаалт Цэвэрлэгчээр LIQUI MOLY-гийн албан ёсны авто сервис дээр мэргэшсэн баг хамт олон хийж үйлчилж байна. Үүний хажуугаар MAF буюу Агаарын Урсгал Мэдрэгч цэвэрлэх үйлчилгээг давхар хийлгэх боломжтой бөгөөд мөн адил Германы шилдэг брэндийн тусгай зориулалтын бүтээгдэхүүнийг ашигладаг болно.

 

3. Шатахуун түлшний цэвэрлэгээ

Элдэв бохирдол нь шатахууны системийн гол дайсан байдаг. Ямар нэг хэмжээгээр хэт халах, их ачаалалд ажиллах, шатахуунтай хүчил төрөгч холилдсон тохиолдол болгонд таны шатахууны системд нүүрстөрөгчийн суурьтай бохирдол үүсэн тогтдог юм. Энэ ч утгаараа дотоод шаталттай хөдөлгүүр нь бохирдол тогтох хамгийн тохиромжтой газар болдог байна. Эдгээр бохирдлууд нь хөдөлгүүрийн хүчин чадлыг багасгаж, шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг. Авто судлаачдын дүгнэлтээр зөвхөн форсунк дээр тогтсон бохирдол дангаараа бензин, дизель түлш идэлтийг 5-10% нэмэгдүүлж байдаг нь тогтоогдсон байдаг.

 

Гэхдээ шатахуун түлшний системээ хэрхэн, ямар замаар цэвэрлэх вэ? Бид таны машины тэжээлийн системийг бүрэн цэвэрлэж, арчилж хамгаалах хоёр төрлийн аргыг санал болгож байна.

Нэмэлт бүтээгдэхүүний багц:

  1. Форсунк Цэвэрлэгч
  2. Карбюратор Клапан Цэвэрлэгч
  3. Октан Өсгөгч
  4. Катализатор Цэвэрлэгч
  5. Бензин Систем Арчлагч

Бензин хөдөлгүүртэй бүх машинд зориулсан шатахууны систем цэвэрлэх багцыг хэрэглэснээр дараах үр дүнд хүрэх болно:

  • Таны машин их идэж байгаа бол шатахуун зарцуулалтыг багасгана
  • Хөдөлгүүрийн хүч сайжирна
  • Доголдол арилна
  • Утаа хаялт багасна
 

JetClean үйлчилгээ:

Форсунк болон бусад хүний гар хүрэхэд төвөгтэй түлшний системийг цэвэрлэх арга хомс бөгөөд өдийг хүртэл банкиндаа шатахуун дээрээ нэмж хийдэг бүтээгдэхүүнийг ашиглаж ирсэн. Тэгвэл манай LIQUI MOLY-гийн хамгийн сүүлийн үеийн JetClean төхөөрөмжөөр тусгай зориулалтын бүтээгдэхүүн ашиглан шууд форсунк тэжээлийн системтэй холбогдон цэвэрлэх үйлчилгээг авах боломжийг бид бүрдүүлээд байгаа билээ. Уг төхөөрөмжөөр хийх үйлчилгээ нь нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад үр дүн нь тэр дороо мэдэгдэхээрээ ялгаатай юм.

Үр дүн:

  • Идэлтийг багасгана
  • Моторт хүч нэмнэ
  • Догол арилгана
  • Эд ангийн эвдрэлээс сэргийлнэ
  • Утаа хаялтыг зогсооно
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.