Дархан-Уул болон Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.06.14/ хуралдаж КОВИД-19-ийн нөхцөл байдлыг үнэлэн зарим шийдвэрийг гаргажээ.
Дархан-Уул аймгийн хувьд 2021.06.16-н буюу ирэх Лхагва гаргаас эхлэн
Учир нь "2021.05.22 -ноос хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор Дарханд ирэх иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт 74 тохиолдол батлагдсанаар 2021.5.28-наас 2021.6.14 хүртэл гурав дахь давлагаагаар нийт батлагдсан тохиолдлын тоо 361 боллоо. Өвчилсөн хүмүүсийн 32.4 хувь нь хүүхэд байгаа ба бүртгэгдсэн халдваруудын 80 гаруй хувь нь Улаанбаатар хот болон Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас зөөвөрлөгдөн ирсэн хүмүүс байна. Өвчлөгсдийн 87 хувь нь ковидын эсрэг вакцинд хамрагдсан. Огт вакцинд хамрагдаагүй 110 хүн бий" гэдгийг тус аймгийн онцгой комиссоор мэдээлэв.
Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор дараах шийдвэрийг Дархан-Уул аймгийн онцгой комиссоос гаргажээ.
Харин Орхон аймгийн хувьд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсныг тус аймгийн онцгой комисс мөн мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!