Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

AWS: Монгол мэдээлэл технологийн мэргэжилтнүүд дэлхийд сайн жишиг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 15
Сурталчилгаа

Цар тахлын нөлөөлөл бидний мэдэх амьдралын хэв маяг төдийгүй уламжлалт бизнес загварыг өөрчилсөөр байна. Хөл хориог дэлхий даяар хийсэн энэ үе төдийгүй 2001 оны интернэтийн хөөс задарч мэдээлэл технологийн компаниудын хамгийн том сорилтын үед хувьсан өөрчлөгдөж чадсан компаниуд толгой эргэм өсөлтийг хийсээр өнөөдөр дэлхийн технологи, контент үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани болсон жишээг Netflix-ээс харж болно. Ердөө захиалгаар DVD хүргэж өгдөг байсан уламжлалт бизнесээ тэр чигт нь орхиж цэвэр технологийн компани болж өөрчлөлт нь тэднийг жилийн 25 тэрбумын борлуулалттай 232 тэрбумын үнэлгээтэй компани болгожээ.

Таныг унтаж байхад ч борлуулалт хийх боломжтой технологид суурилсан бизнесийн шинэ салбар, шинэ үйлчилгээ нээхэд Монголд компаниуд ч гэсэн аль хэдийн оролцоод эхэлсэн байна. Энэ бүх өсөлтийг хийхэд шаардлагатай дэд бүтцийг хангасан дэлхийн үүлэн технологиор тэргүүлэгч компани болох Amazon Web Services (AWS) нь дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэгддэг үүлэн технологийн платформ бөгөөд 1.3 сая серверүүд ажиллуулж, 200 гаруй төрлийн мэдээллийн технологийн үйлчилгээг санал болгодог байна.

Тэгвэл энэ платформ дээр сүүлийн 3 жилд мэргэшин ажиллаж байгаа FIBO CLOUD компанийн хамт олон 2020 оны 2 сард Монголд хөл хорио тавигдаж СЭЗИС сургуулийн 10 гаруй жил хөгжүүлж ирсэн 6,000 гаруй сурагч, 300 гаруй ажилтан ханддаг сургалтын платформыг ердөө 10 өдрийн дотор сургуулийн мэдээлэл технологийн багтай хамтран шилжүүлж тасралтгүй найдвартай ажиллагааг хангасныг Amazon Web Service компаниас дэлхийн сайн жишиг боллоо хэмээн өөрсдийн албан ёсны вэбсайтдаа байршуулжээ.

 

Байгууллагууд өндөр үнэтэй сервер, лиценз худалдан авч тохируулах зэрэг илүү цаг, зардал гаргахгүйгээр илүү найдвартай ажиллагаа бүхий үүлэн технологийн платформоос өөрийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлчилгээг шууд авч хэрэглэх боломжтой байдаг. Үүнд дан сервер, дэд бүтцээс гадна өгөгдлийн нөөцлөлт, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд зориулагдсан бэлэн программ хангамжууд ч багтана.

ФИБО КЛАУД компани нь 2017 оноос хойш 20+ байгууллагын бизнес платформыг AWS-рүү шилжүүлж, энэ хугацаанд нийт мэдээллийн технологид 684,000,000₮ сая төгрөгний дүнтэй зардлыг хэмнэжээ.

Мөн 3,000 орчим гишүүнтэй Монголын AWS инженерүүдийн бүлгэмийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд тэдний эрхэм зорилго - шинээр гарч ирж буй старт-апууддаа ямар нэг технологийн хязгаарлалтгүйгээр хүссэнээрээ сэтгэж, өөрсдийн санаагаа хэрэгжүүлэх экосистемийг бий болгохыг хүсдэг гэв.

 

Вебсайт: www.fibo.cloud

AWS: https://partners.amazonaws.com/

Клауд сургалт: www.fibo.edu.mn

Фэйсбүүк: FIBO CLOUD

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.