Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай" гэжээ.
Хамгийн сүүлийн байдлаар нийт 2,087 хэсгийн хорооноос 2,042 нь дүн мэдээгээ ирүүлсэн бөгөөд уг мэдээгээр "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат 20.2 хувь буюу 241,855 сонсогчийн санал аваад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!