Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 25-26-4 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өглөө.
Тус санал авах байранд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 2,500 гаруй сонгогч санал өгнө. 17:00 цагийн байдлаар ирц 47 хувьтай байсан юм.
"Төрийн эрх ард түмний мэдэлд байхыг хуульчилсан. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж саналаа өгөх нь төрийн эрхийг барьж буй хариуцлагатай алхам юм. Тиймээс иргэд, сонгогчид эрхээ эдэлж, үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэж нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!