Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Шадар сайд С.Амарсайхан гэргийн хамт саналаа өглөө

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө. 

Тэрбээр “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө монголчууд бид ирээд байна. 

Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэд, сонгогчиддоо уриалж байна" гэв.

 

Налайх дүүргийн хэмжээнд 13:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 25 хувьтай байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.