Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Иргэд сонгуульдаа оролцох идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Глобал иннова дунд сургуулийн байранд байрлаж буй санал авах хэсгийн хороонд очиж, саналаа өглөө. 

Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өглөө. Иргэдийн идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье. 

Монгол Улс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр анх удаа зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн цаашдаа Монгол Улсын төр засагт томоохон шинэчлэлт авчрах байх гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна.

Цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан Ерөнхий сайд гуравхан байгаа

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Засгийн газар 1.5 жил л ажилладаг байлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан Ерөнхий сайд гуравхан байгаа. П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дөрвөн жил хэрэгжүүлсэн. Урт хугацааны томоохон хөтөлбөрүүд болон эхлүүлсэн олон ажлаа дуусгахын тулд Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд бүтэн ажилладаг байх соёл руу орох ёстой гэж боддог" хэмээн хариуллаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.