Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Банкуудын санаачилсан нийгмийн кампанит ажлын хүрээнд хүүхэд хамгаалах түр байранд хандив өргөлөө

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын банкны холбооноос Баянгол дүүргийн хүүхэд хамгаалах түр байрыг тохижуулах, тухайн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, ахуйн хэрэглэл, эд зүйлсийг гардуулан өглөө.

Энэ жил Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 30 жилийн ой тохиож буй. Банкны салбарынхан ойн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхээс илүүтэй олон нийт, нийгэм рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм.

Өмнө нь банкууд хамтран ХӨСҮТ-ийн эмч нарын амралтын өрөөг тохижуулахад хувь нэмрээ оруулсан. Харин энэ удаад хүүхдийн баярыг угтаж хүүхэд хамгаалах түр байранд тусламж үзүүлэхийн зэрэгцээ одоо тус төвд хамгаалалт, асаргаанд байгаа хүүхдүүдийг баярлууллаа.

Дүүргүүдэд байрлах хүүхэд хамгаалах түр байрууд нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд хүүхэд хамгаалах түр байранд хамрагдаж буй хүүхдийн тоо нэмэгдэж буйг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Баянгол дүүргийн түр хамгаалах байрны хувьд энэ жилийн гуравдугаар сард ашиглалтад орсон байна. Өнгөрсөн онд тус дүүргийн хэмжээнд 150 орчим хүүхдийг бусад дүүргүүдийн түр хамгаалах байруудад байрлуулж байжээ. Харин энэ жил дүүргийн хэмжээнд хүүхдийн тусламжийн 108 утсанд 300 гаруй дуудлага ирж, 51 хүүхэд түр хамгаалах байранд ирж, үйлчлүүлсэн байна.

 
 
 

Монголын Банкны Холбоо

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.