Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөлсөн камертай Galaxy M12 худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 6 сарын 2
Сурталчилгаа

Хэрэв та өндөр үзүүлэлттэй, боломжийн үнэтэй утас хайж байгаа бол эргэлзэх зүйлгүйгээр Samsung Galaxy M12-ыг санал болгоё. Мобиком Корпораци нь шинэ загварын Galaxy M12 утсыг 499’000₮-ийн үнэтэйгээр Samsung-ийн албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ. Та энэхүү утсыг бэлнээр болон  6, 12 сарын зээлийн уян хатан нөхцөлөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн Galaxy M12 нь тооны хязгаартай тул түрүүлж сонголтоо хийгээрэй.

 

Яагаад Galaxy M12 гэж...?

Samsung Electronics нь Galaxy M цувралын утаснуудаа 2019 оноос анх худалдаанд гаргасан бөгөөд Galaxy M12 нь 3 дахь үе буюу хамгийн сүүлийн үеийн, загвар үзүүлэлтээрээ шинэчлэгдсэн хувилбар юм.

M12 нь дөрвөлсөн камертай бөгөөд үндсэн камер нь 48MP, нүүрний камер нь 8MP нягтаршилтай тул орчны зураг авах, сельфи хийхдээ ч тод, өндөр нарийвчлалтай зураг авч чадна. Мөн макро камераа ашиглаад зуны цэцэгсийг илүү ойроос, гоо үзэсгэлэнг нь улам тодруулж аваарай.  

Түүнчлэн M12 нь 6.5 инчийн Infinity-V дэлгэцтэй тул утсан дээрээ зураг, видео, кино үзэх, тоглоом тоглоход таатайгаас гадна зураг дүрслэлийг бодитоор мэдэрч чадна.

Ухаалаг утасны нэг чухал үзүүлэлт бол батарей юм. Galaxy M12-ын хувьд 5000мАh буюу Samsung-ийн хамгийн өндөр үнэтэй S цувралын утаснуудтай ижил батарейтай болсон нь энэхүү утсыг сонгох бас нэг шалтгаан юм. Мөн батерейгаа 15W-ын цэнэглэгчээр маш богино хугацаанд дүүргэх боломжтой.

Galaxy M12 нь Samsung-ийн хамгийн сүүлд шинэчлэл хийсэн One UI 3.1 үйлдлийн системтэй тул апликейшн ашиглахад илүү хурдтай бөгөөд батарей бага зарцуулагдана.

 

Та Galaxy M12 утасны зээлийн нөхцөлтэй ЭНД дарж танилцаарай.

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.