Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Баянцээл" төвийн хажуугийн цагдаагийн постыг ашиглалтад оруулжээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг Баянцээл худалдааны төвийн хажуугийн цагдаагийн постыг сэргээн засварлаж, ашиглалтад оруулжээ.

Тус хорооны нутагт төрийн болон төрийн бус нийт 208 байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 54 нь архи болон согтууруулах ундаагаар үйлчилдэг баар цэнгээний газар, худалдан борлуулдаг дэлгүүр, худалдааны төв байдаг учраас цагдаагийн постыг дахин ажиллуулах болсон аж.

Цагдаагийн пост нь PTZ аналог камертай болсон бөгөөд зүүн дөрвөн замын уулзвараас Туул жин пан хүртэлх газрыг бүрэн хянах боломжтой болжээ.