Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрт ойр, идэвхжүүлэхэд хялбар БЭЛЭН СИМ худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 17
Сурталчилгаа
 

Мобикомын шинэ дугаар худалдан авах, симээ сэргээлгэхийн тулд заавал үйлчилгээний салбарт очих шаардлагагүй боллоо. Та өөрт ойрхон СU сүлжээ дэлгүүрээс БЭЛЭН СИМ худалдан аваад байгаа газраасаа, хамгийн хурднаар урьдчилсан төлбөрт шинэ дугаараа үүсгэж, хуучин ашиглаж байсан дугаарынхаа сим картаа сэргээгээрэй. 

БЭЛЭН СИМ нь хоосон сим карт тул та www.mobicom.mn хуудас руу хандаж, сонгосон дугаараа сим карттайгаа холбон идэвхжүүлэх шаардлагатай. Удахгүй MobiCom апликейшн дээр ч БЭЛЭН СИМ-ээ ашиглан шинэ дугаар үүсгэх боломж нээгдэнэ гэдгийг дуулгахдаа таатай байна. Харин сим картаа санамсаргүй гэмтээж, гээгдүүлсэн хэрэглэгчид маань дээрх дижитал сувгуудын аль алин руу нь хандан зааврын дагуу симээ сэргээх боломжтой.  

БЭЛЭН СИМ карт идэвхжүүлэх заавар        

 

БЭЛЭН СИМ ашиглах санамж

  • Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт шинэ дугаар үүсгэж авах боломжгүй.
  • 18 насанд хүрээгүй хэрэглэгчийн хувьд  БЭЛЭН СИМ ашиглан дугаараа сэргээх, мөн  шинээр дугаар үүсгэж авах боломжгүй. Учир нь e-mongolia системээр насанд хүрээгүй хэрэглэгчийн мэдээллийг таньж баталгаажуулах боломжгүй байдаг.
  • Байгууллагын нэр дээр дугаартай хэрэглэгч БЭЛЭН СИМ-ээр симээ сэргээх боломжгүй.

Иймд дээрх хэрэглэгчдийн хувьд өөрт ойрхон Мобикомын үндсэн болон гэрээт салбараар очиж үйлчлүүлэхийг зөвлөе.

Бид хэрэглэгч танд үйлчилгээгээ илүү ойртуулж, илүү хялбаршуулсандаа баяртай байна. Танд БЭЛЭН СИМ таалагдана гэдэгт найдаж байна.

МОБИКОМ КОРПОРАЦИ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.