Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Дундговь, Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг аймагт вакцинжуулалтын идэвх сул байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт 8,302 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэжээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,778,612 хүн буюу 18-аас дээш насны иргэдийн 86 хувь нь вакцинд хамрагдаад байна.

Үүнээс 643,961 нь буюу 31 хувь нь вакцины бүрэн тунгаа авчээ.

 

Улаанбаатар хотын хувьд 921,153 хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 489,995 хүн бүрэн тундаа хамрагдаад байна.

Харин хөдөө орон нутагт 857,459 хүн эхний тунгаа хийлгэсэн бол 153,696 хүн бүрэн тунгаа хийлгэжээ.

Түүнчлэн Дундговь, Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг аймагт вакцинжуулалтын явц сул байгаа. Иймд тухайн орон нутгийн иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас уриалав.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/797298544535811