Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК “Enabling Qapital AG” компанийн хөрөнгө оруулалтын сантай гадаадын зах зээлээс санхүүжилт босгох гэрээг байгуулж, амжилттай татлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

“Жи Эс Би Капитал ББСБ” ХХК нь иргэд, бичил бизнесийн санхүүгийн хэрэгцээг дэмжих, зээлийн хүртээмжийг сайжруулах зорилгоор “Enabling Qapital AG” компанийн “Enabling Microfinancing Fund” хөрөнгө оруулалтын сантай гадаадын зах зээлээс санхүүжилт босгох гэрээг байгуулж, амжилттай татлаа.  

Манай ББСБ нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш иргэд, жижиг бизнес эрхлэгчдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн иж бүрэн уян хатан үйлчилгээг хүргэх, албан бус буюу далд зээлийн үйлчилгээг хумих чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэх ББСБ-ын нэг болсон.

2020 онд олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлийн чадавхийг үнэлдэг Итали улсын MFR агентлагаас BBB үнэлгээ авч үйл ажиллагааны төлөв тогтвортой, хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэдгээ баталгаажуулсан нь бидэнд итгэх харилцагчдын итгэлийг нэмэгдүүлсэн чухал хүчин зүйл байлаа.

Enabling Qapital Ltd. (EQ) нь нийгэм, хүрээлэн байгаа орчинд сайнаар нөлөөлүйц, хэмжигдэхүйц санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хөгжиж байгаа улсуудад хүргэх зорилготой, санхүүгийн мэргэжсэн байдал, амжилттай хөрөнгө оруулалтууд, санхүүжилтийг хийдэгээрээ олон улсын санхүүгийн зах зээлд танигдсан компани юм. Enabling Capital нь Enabling Microfinance Fund (EMF)-гын голлох зөвлөхөөр ажилладаг бөгөөд үүгээр дамжуулан хөрөнгө оруулалтуудыг босгож, хэрэгцээт улсуудад нөлөөлөлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийж, хамтын өгөөжийг бий болгодог.

Enabling Qapital нь Швейцарь, Лихтенштейн, Африк, Төв Ази, Зүүн Ази, Латин Америк байрладаг салбар, багуудаараа дамжуулж, дэлхийг хамарсан үйл ажиллагааг эрхэлдэг. Enabling Qapital-ын бизнесийн загварын гол цөм нь өөрсдийн багын хүмүүс бөгөөд үйл ажиллагаа явуулдаг бүс нутгын орон нутгын оролцоог нөлөөлөлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгох, байршуулах, эргэн хянах ажиллагаанд мэргэшсэн, туршлагатай Хөрөнгө оруулалтын менежерүүдийн чадвартай хослуулж, өөрийн онцлог өрсөлдөх чадварыг бий болгон ажилладаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.