Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан “Монголын их хатадын туульс” бүжгэн жүжгээ энэ сарын 15-17-нд үзэгч олондоо толилуулах гэж байна.
Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлэх юм байна.
Тасалбарын үнэ нь суудлын зэрэглэлээс хамаарч 15.000-25.000 төгрөг юм байна.
Их хатдын түүхэн амьдралыг үзэхийг хүсвэл Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг зориорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!