ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн вакцины найрлагад Чонон хөрвөс сэдрээгч бодис байхгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Чонон хөрвөс харшилтай хүмүүс хурц сэдрэлийн үедээ биш бол вакцин хийлгэж болно гэдгийг Эрүүл мэндийн сайд асан, Анагаах ухааны доктор А.Цогцэцэг онцлов.

Тэрбээр "Чонон хөрвөс юунаас болж үүсэж байгааг тухайн иргэд өөрсдөө мэдэж байгаа. Тухайлбал, жүрж эсвэл тоор идэхээр харшил илэрдэг гэх мэтээр ихэнх нь өөрөө мэддэг. Тэрхүү харшлыг үүсгэгч бодис нь коронавирусийн эсрэг вакцины найрлагад байхгүй учраас бүгд хийлгэж болно. Мэдээж харшлын хурц сэдрэлийн үедээ хийлгэж болохгүйг анхаарах хэрэгтэй.

Өнөөдөр харшлаас илүү амь насанд тань аюултай зүйл бол коронавирусийн халдвар юм.

Түүнээс гадна, дэлхий дахинд гарсан сүүлийн үеийн судалгааг харахад коронавирусийн эсрэг вакцины найрлагад ордог PEG  буюу Polythylene glycol гэх туслах бодис нь өөрөө харшил үүсгэх магадлалтай, тус бодисоос харшилтай хүмүүс байдаг гэжээ.

Энэ бол газрын тосноос гаргаж авдаг Polythylene нэгдэл юм. Үүнийг ахуйн болон гоо сайхан, анагаах ухаанд ч хэрэглэдэг. Тиймээс яг тухайн бодисоос харшилтай гэж тодорхойлогдсон хүмүүс бол вакцин хийлгэхгүй байж болно.

Бид өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд вакциндаа бүрэн хамрагдахыг уриалж байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.82.128] 2021/5/6
цагийн байдлын мэдээ гэж энэ дэлхий ялангуяа монголд байхгүй хужаа нараа
0 | 0 Хариулах
zochin [66.181.161.37] 2021/5/5
teneg medleggui,net uhsnaal yarina,tegeed bas tsevrshchihsen medrel yumnudaa yariulj bhr mergjliin geed bga yumnud gol tsegt ajiaach,ajilaad yuch chadhgui bj ilu yum yariad,hiilgeegui hun erul mendiin asudaltail bgd hiilgeguich yum biluu,vaccine hiilgej bhd humus hiilgeed l bnleshde,or tas hilgehgui geh hun bhguishtei,orsdo zaldij amidragui bol adil yaduu yuml guij bh bj ard tumnig muu heleh yum.mergliin yum bol budaa idej medlegtei yum shig tsarailj bhr iim yumnudig haldvariin golomtond ajilulach,hun huch dutaad bga ge bizde,zuu,tariuraa yalgahargui yumnud zz
0 | 0 Хариулах
зочин [66.181.180.143] 2021/5/5
Одоо вакцин хийлгээгүй үлдсэн хүмүүсийн ихэнх нь эрүүл мэндийн ямар нэг асуудалтайгаас вакцин хийлгэж болох эсэхэд эргэлзэж байгаа. Эрүүл мэндийн яам, эмч нар энэ талаар эрх баригчдын өмнөөс хоосон уриалах биш, эмч хүний байр сууринаас, нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Аюулгүй гэсэн баталгаа хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.110] 2021/5/5
Яг үнэн
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2021/5/5
Бид өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд вакциндаа бүрэн хамрагдахыг уриалж байна
1 | 2 Хариулах
Зочин [192.82.83.205] 2021/5/5
bi chonon horvostei, ongorson jil harshliin emchilgee hiilgej bsn. say verocell 2 tun shaalgasan. zugeer l bn
1 | 6 Хариулах
Зочин [66.181.161.101] 2021/6/22
хаана ямар эмчилгээ хийлгэсэн бэ харшилын
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.236] 2021/5/5
Ямар нэгэн юм нь өвдөхөөр эмийн санруу ороод дураараа антибиотик авч уудаг түлээ здакуудаа бие дотор чинь байдаг хамгийн чухал зүйл буюу ашигтай бактер чинь антибиотик хэргэлсэний дараа түймэрт өртсөн ой шиг болно. Тэгэхээр чонон хөрвөстэй бол ашигтай бактераа сайжруул, бактер авч уу, ориг сүүний тараг сайн уу. Дураараа антибиотик авч уудаг гаж донгоо зогсоо
2 | 4 Хариулах