2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
16:00
S26
27°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Хөл хорионы хугацаа дуусахаар Ерөнхийлөгч хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлах уулзалтыг Улсын дээд шүүхэд очиж хийнэ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Ардын Намыг тараах тухай үндэслэлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгөх гэж байсан. Гэвч тус шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Дээд шүүхийн шүүгчид цуглах боломжгүй гэсэн тайлбарыг ЕТГ-т хүргүүлээд буй. 

Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тайлбар өгөв.

Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгааг бүгд мэдэж байгаа. Нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлье. Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Үүний хүрээнд өчигдөр иргэддээ хандаж илгээлт хүргүүлсэн.

Тухайн илгээлтийн хүрээнд өнөөдөр Улсын дээд шүүхэд Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж, холбогдох нотлох баримт бичгийн материалуудыг хүргүүлэх ёстой байсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас Дээд шүүхийн бүрэлдэхүүн цуглах боломжгүй болсон байна. Захирамж болон илгээлтийн талаарх бичиг баримтаа цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бичиг хэргээр хүргүүлж байгаа.

Мөн ЕТГ-ын вэб сайтад энэхүү бичгүүдээ оруулах болно. Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд очно гэсэн нь тус шүүхийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх зүйл биш. Энэ бол захиргааны үйл явц юм. Хөл хорионы хугацаа дуусахаар Ерөнхийлөгч хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлах уулзалтыг Улсын дээд шүүхэд очиж хийх болно. Нотлох баримтын хувьд 200 гаруй хуудастай бичиг бүрдсэн” гэлээ.

x