Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Шигтгээ”, “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монголын орчин үеийн хөгжмийн урлаг, рок поп хөгжмийн сэргэн мандалтыг тунхагласан “Хөх тэнгэр”, “Шигтгээ", “Элькондор” хамтлагийн дуучин, хөгжимчин Болдын Цог 2021 оны дөрөвдүгээр сарын 18-нд таалал төгсжээ. 

Тэрбээр урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй хүчин зүтгэхдээ “Жирийн монгол охин”, “Агшин”, “Хүүхэд нас", “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг олон сайхан дуунуудаараа монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон уран бүтээлч байлаа. 

Б.Цог саяхан хорт хавдар өвчинтэй тэмцэж, яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилттай болж, бие нь тэнхрээд байсан юм. 

Б.Цог нь монголчуудын зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.