Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2021 оны 5 сарын 28
iKon.MN

Төрийн ордонд

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

  • “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/

Гадаад харилцааны яаманд

10:00 цагт Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил болон НҮБ-ын Энхийг сахиулагчдын ѳдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны сайд хүлээн авч, шагнал гардуулна.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулна.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

12:00 цагт Зам тээвэр, ложистикийн мэргэжилтэн залуус тээврийн салбартаа хувьсгал хийж нийслэл хотыг тэлж хөгжүүлэх талаар авто зам, авто тээвэр, төмөр зам, метроны талаар багц төлөвлөгөөг боловсруулснаа танилцуулна.

МҮХАҮТ-д

14:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар  худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана.

Сүхбаатарын талбайд 

13:00 цагт 2021-05-26-ны өдөр ард түмний штабаас нэр дэвшүүлж буй гурван намд болн нэр дэвшигч нарт хамтран ажиллах найман заалт бүхий хүсэлт явуулсан. Хариу нь ирсэн тул хүсэлт хүлээн авсан нам нэр дэвшигчийг дэмжиж хамтран ажиллахаар болсон талаар мэдээлэл өгнө. 

Хүүхдийн номын санд

14:00 цагт Соёлын яам, Хүүхдийн төв номын сан хамтран "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтаж уншсан номын сэтгэгдэл, бүтээлийн “Уран дүрслэлийн хөгжилтэй аялал” улсын уралдааныг цахимаар зохион байгуулсан бөгөөд шалгарсан хүүхдүүдэд шагнал гардуулна.

УДШ-д 

09:00 цагт Б.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан болно. 

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Монгол Ардын Хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлээс хасах тухай хүсэлт ирүүлснийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэлэлцэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг товлосон байна.