Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд коронавируст халдварын тохиолдол батлагджээ.
Иймд тус шүүхийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зогсоосон байна. Энэ хугацаанд шүүхийн байранд ариутгал халдваргүйтгэл хийж, шүүгчид болон шүүхийн Тамгын газрын ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэмээ баримтллан, тандалт шинжилгээнд хамрагдахаар болжээ.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсон учир өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарлах болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!