Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

САНАЛ АСУУЛГА: Та ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан уу?

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Photo credit: Yourstory.com

Олон нийтийн сүлжээнд сүүлийн өдрүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлуудын талаар эмэгтэйчүүд ил тодоор бичих цахим аяныг эхлүүлээд байна. 

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд дийлэнх тохиолдолд чимээгүй өнгөрч байгаа нь гэмт этгээдүүд даврах, зүй бус үйлдлээ дахин давтах эрсдэлийг бий болгодог. Нөгөө талаар нийгмийн зарим хэсэг хохирогчийг буруутгах хандлагатай байдаг нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд амаа жимийх бас нэг шалтгаан болоод байна.

Энэ удаад iKon.mn сайтаас ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн эсэх талаар санал асуулгыг эхлүүлж байна. 

Дуугүй өнгөрөөх нь шийдэл биш бөгөөд олуулаа дуугарах нь нөлөөллийг нэмэгдүүлж, гэмтэнд хариуцлага хүлээлгэх, хууль зүй орчныг боловсронгуй болгох болон цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ач холбогдолтой юм.

Иймд iKon.mn сайтаас явуулж буй санал асуулгад Та идэвхтэй оролцоорой.