Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас эхлэн 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор болсонтой холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн засаг даргын захирамж гарсан билээ.
Уг захирамжид "Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цагт хүртэлх хугацаагаар тогтоож, хяналт тавьж ажиллана" хэмээн заасан байна.
Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт хязгаарлагдаагүй билээ.
БИЧЛЭГ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!