2021/06/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.84₮
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
24°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
14°
16:00
S26
27°
17:00
S26
25°
18:00
S26
25°
19:00
S26
24°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
16°
23:00
S29
14°
00:00
S29
13°
01:00
S29
13°
02:00
S26
13°
03:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зах, худалдааны төвүүд хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Засгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга А/246 дугаар захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-20:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон.

Мөн Улсын Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Шуурхай штабын баг зарим томоохон зах, худалдааны төвд ажиллалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн "Баянзүрх-2" зах нь 150 түрээслэгчтэй. Үүнээс өнөөдөр 60 түрээслэгч буюу 45 хувь нь үйл ажиллагаа явуулж байна. Хүний бөөгнөрөл багатай, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг узелээр  зарлан мэдээлж, үүдэнд иргэдийн халуун үзэж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас QR бүртгэлээ улам сайжруулж ажиллах зөвлөмж өглөө.

Мөн "Баялаг-Ундраа" зах нь 660 түрээслэгчтэй. Үүнээс 300 түрээслэгч буюу 45 хувиар, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн ажиллаж байна. Түүнчлэн "Нарантуул" захын барааны хэсэг нь 488 түрээслэгчтэйгээс 220 нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байлаа. Захын захиргаа лангуунуудыг сэлгэж ажиллуулах зарчмаар 14 хоногийн хуваарь гаргажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах байдлаар зөвлөмж өгч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллах чиглэл өгч ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x