• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батцэцэг: Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр утсаар ярина. Энэ үеэр тодорхой тохиролцоонуудад хүрнэ гэдэгт итгэлтэй байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэгээс Монгол-Орос, Монгол-Хятадын харилцааны цаг үеийн зарим асуудлаар тодрууллаа.

- ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч Х.Баттулгатай биечлэн уулзахаас татгалзсан, Оросын тал хүлээж авахгүй байгаа зэрэг мэдээллүүд гараад байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ? 

- Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх төрийн айлчлалаар эхлүүлэх саналыг манай талаас тавьсан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын товын талаар Оросын талтай ярилцаж байгаа. Хоёр улсын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, айлчлалыг одоогоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байгаа учраас өнөөдөр хоёр улсын Ерөнхийлөгч нар утсаар ярина. Энэ үеэр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой тохиролцоонуудад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 

- Тэгэхээр энэ айлчлалыг хэрэгжүүлэхээр цаашид ч ярилцана гэсэн үг үү. 

- Энэ онд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх талаар бид Оросын талтай үргэлжүүлэн ярилцах болно. Хүрсэн тодорхой ойлголцол ч бий. 

- Монгол, Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдсон нь аж ахуйн нэгж, иргэдийг багагүй бухимдуулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр хэрхэн ажиллаж байна вэ?

- Манай улсын цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол, Хятадын зарим хилийн боомт дахь халдвар хамгааллын арга хэмжээг чангатгаж буйгаа Хятадын талаас мэдээлсэн. Үүний улмаас Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудаар ачаа бараа нэвтрүүлэх хэмжээ сүүлийн өдрүүдэд буурсан. Боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс манай холбогдох байгууллагууд хот хооронд зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулах, жолооч нарыг дархлаажуулах зэрэг өргөн хүрээний арга хэмжээг авч буйг бид Хятадын талд мэдээлж, боомтуудын үйл ажиллагааг аль болох эрт хэвийн болгох саналыг тавьж ярилцаж байна.

Үүний дүнд Замын-Үүд боомтын тухайд, Хятадын тал урьдчилсан байдлаар 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн манай талаас тээврийн хэрэгсэл хүлээн авах бэлтгэл хангаж буйгаа мэдээлээд байна. Боомтуудад үүссэн хүндрэлүүд нь цэвэр цар тахлаас үүдэлтэй бөгөөд нөхцөл байдал сайжирснаар аажмаар хэвийн байдалд шилжинэ гэдгийг Хятадын талаас онцолж байгаа. 

- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын хугацаанд хөрш орнуудаас вакцин авах талаар  мэдээлсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?

- БНХАУ-ын Засгийн газраас 300,000 тун вакцин буцалтгүй тусламжаар нийлүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Тус улсад үйлдвэрлэсэн вакциныг худалдан авах талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийсний дүнд нийт 900,000 тун вакцины гэрээ байгуулсан, эхний ээлжийн 300,000 тун вакциныг өнөөдөр орой хүлээн авна.

Үлдсэн 600,000 тун вакциныг 4 дүгээр сарын дунд гэхэд хүлээн авахаар ярилцаж байна. Түүнчлэн Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай 1 сая тун Спутник V вакцин худалдан авах гэрээг өчигдөр байгуулсан, яаралтай татан авахаар ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
БАХАРХМААР
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.9.46.202] 2021/4/12
орос хэлтэй юм бол өөрөө утсаар ярих хэрэгтэй. Вакцин авах нүүргүй сайд уу
0 | 0 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/3
manai Putin tooj yarih gej bgaa ni ih yum bolovsrolgui maltai yugaa yarij tsagaa barah ve dee
0 | 0 Хариулах
LOTUS TANG [103.212.119.190] 2021/4/2
Цэнхэрүүдийн ресторан
0 | 0 Хариулах
Жорлон [107.77.241.4] 2021/4/2
Яана даа Ерөнхийлөгч маань сонгууль болтол хэл ам татлалгүй монгол бичгээ заасан болоод цаашаа хараад самбартайгаа яриад зогсож байсан нь хал балгүй дээр байх бололтой
7 | 2 Хариулах
Зочин [202.126.90.45] 2021/4/2
Багш хун биш шуудээ. Гэхдээ л бичгийн хэв мэв мундаг шуу. Их зөв аргаар ойлгуулаад бх шиг байдын.
5 | 1 Хариулах
Zochin [117.111.28.219] 2021/4/2
Hahahah
1 | 0 Хариулах
Зочин [223.104.39.21] 2021/4/3
zuraach sh de ho
0 | 0 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/3
gants oilgoson hun bdag l yum bna
0 | 0 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/3
zaana ch gej dee zailuul ,zurdag hun gehed muu l bichij bna lee,ehlel reklam hamgiin goe heseg ni
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.61] 2021/4/2
жонхууг ашиглаад л хаяна ш дээ угаасаа манай эргүү нь насаараа путины ивээлд байна гээд итгэчихсэн чойбалсан цэдэнбал гэсэн юмнуудын адил хошногоо арчдаг цаас болоод дуусна гэдгээ ойлгохгүй яваа амьтан эргүү монголчуудаа хуурч чадна оросуудын санааг дийлэхгүй ээ
5 | 4 Хариулах
З [66.181.161.88] 2021/4/2
Яг үнэн төмөр замаа урагшаа барьсан бол хил хаасан ч ачаа тээвэр явж болохл байсан юм баттулгын балаг
1 | 2 Хариулах
Zochin [117.111.28.219] 2021/4/2
Jonhuu bolon tuunii demjigchdees bolj ene oron suirne. Suirsen yaduu oron hujaagiin hariya bolno
0 | 0 Хариулах
feodal. [64.119.18.136] 2021/4/2
putin yu gej neg muu naimaachintai uulzaj dooshoo orohov dee tom gurnii tom udirdagch battulgiig uzbekistanii hasagstanii tal ch tooj harahgui baihad hasagstanii tokaev hurtel battulgiig doromjilson shu de mongol ulsiin ner hundiig gatns unagaj baigaa hun dee.
2 | 2 Хариулах
ХОГ [202.126.90.102] 2021/4/2
ХЭРЭГГҮЙ гэж тооцчсон байна , айхтар золиг чинь
4 | 0 Хариулах
Зочин [66.181.183.54] 2021/4/2
Б гэдэг хүн урвагч
3 | 3 Хариулах
Зочин [202.126.90.45] 2021/4/2
Х юу?!
2 | 0 Хариулах
Zochin [117.111.28.219] 2021/4/2
X ovogtoi
0 | 1 Хариулах
Зочин [202.126.90.45] 2021/4/2
У овогт биздээ
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.231] 2021/4/2
Үнэн юм байна. Уулзахгүй ярих юм байвал утсаар хэл бацаанаа гэж л дээ хахаха.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.89.87] 2021/4/2
хүн тоохгүй байхад заавал тэгэж царай алдах шаардлага байсымуу ядаж улсынхаа нэрийг бодмоор өөрөө ч одоо цайраа биз
3 | 0 Хариулах
Зочин [106.210.96.152] 2021/4/3
Zorilgo ni turiin munguur ,zugaalah
0 | 0 Хариулах
иргэн [192.82.85.172] 2021/4/2
2 хөршөө үзэн ядаад байвал бид сайнаа үзэхгүй хохь нь болоод л үлдэнэ
6 | 2 Хариулах
Агуу Путин [64.119.22.43] 2021/4/2
Агуу Орос орон
3 | 7 Хариулах
feodal. [64.119.18.136] 2021/4/2
2 hurshduu dolignood ch sainiig es olno yamarch yalgaagui
0 | 0 Хариулах
Zochin [207.180.249.248] 2021/4/2
Putin agaag panaldval mongol yalnaa za yu
1 | 0 Хариулах
Зочин [45.82.251.233] 2021/4/2
Б.Батцэцэг нь Хятадад ажиллаж байсан туршлагатайгаараа Хятадын талтай ярьж хил яагаад хаасныг нь асууж мэдчихэж чадахгүй 9 хонуулдаг ? 23-наас хойш нэвтрүүлээгүй гэсэн ! Тэр нь дөнгөж өнөөдөр мэдээгээр гарч байна.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.191.68] 2021/4/2
Манай Путин тоохгүй бна гээд оросын хэвлэлүүдээр биччихсэн бна
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.62] 2021/4/2
Оросын хэвлэл ч гэж дээ. Манайхны , тэр дундаа МАН-ыхны мэдээлэл биз . Нээрээ тэр мэдээнд нь С.Эрдэнийн нэр бас тууж явсан кккк .
3 | 4 Хариулах
Зочин [66.181.161.59] 2021/4/2
Үнэн сонинд бичсэн байна лэээ уншаач сурагаар бичигчидээ
1 | 0 Хариулах
унш [202.21.108.208] 2021/4/2
ахдаа муруйлах мэдрэмж хаха
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.62] 2021/4/2
Тэгэлгүй дээ. Харлуулах мэдээллүүд эрчийг авч байна .
2 | 2 Хариулах
Зочин [202.179.21.228] 2021/4/2
Урд хил хаасан тул хойшоо ахрахаас аргагүй болох нь.
0 | 1 Хариулах